“Шинэ үе” продакшны чадварлаг жүжигчин СТА Г.Ундармаад авъяас билиг, царай зүс харамгүй заяасан ч тэрээр өдий хүртэл хүүхэд төрүүлээгүйдээ сэтгэл дундуур явдаг нэгэн.
Зохиогч: Урлаг
Дуучин Бритни Спирс ойрын хоёрхон жилийн дотор 30 сая ам.доллар олох гэрээ байгуулжээ. Тэрбээр Лас Вегасын Planet Hollywood-д жилд 48 удаа дуулахаар гэрээ байгуулсан бөгөөд нэг удаа дуулахдаа 310 мянган ам.доллар хүртэх юм. Үүнээс гадна жилд 15 сая ам.долларын урамшуулал хүртэх юм байна.
Түүний шүтэн бишрэгчдийн тоо түүний үзэн ядагсдын тоотой тэнцүү байдаг гэгддэг залуу дуучин Justin Bieber өнгөрөгч баасан гарагийн орой өөрийн instagram-аар кино сонирхогчдын цусыг харвуулсан нэгэн зургийг дэлгэлээ.
Энгүй талдаа наадан зүүдэллээ ээж минь… хэмээн дуулдаг “Харанга” хамтлагийн “Манан” нэртэй дуу удахгүй болох хамтлагийн продюсер Ц.Чулуунбатын урлагт хүчин зүтгэсний 40 жилийн ойн тоглолт дээр нүсэр симфони оркестрын бүрэлдэхүүн болоод “Харанга” хамтлагийн чадварлаг хөгжимчдийн хамт тайзнаа эгшиглэнэ.
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн хүрээнд ХХЕГ, МҮОНТ-ийн ММ агентлагтай хамтран бүтээсэн “Цэнхэр хаяа” баримтат киноны нээлт өчигдөр Тэнгис кино театрт боллоо.
Монголын кино урлагийн алтан хуудас болсон “Мандухай цэцэн” түүхэн уран сайхны киноны зохиолыг бичсэн Төрийн хошой шагналт, академич, доктор Ш.Нацагдоржийн 95 насны ой есдүгээр сарын 17 буюу өнөөдөр тохиож байна.
Өнгөрсөн 7 хоногт Мисс Монголиа-2013 тэмцээн болж, энэ оны үзэсгэлэнт бүсгүйчүүдээ тодруулсан билээ. Энэ удаад тэргүүн миссээр Монгол Модель агентлагийн загвар өмсөгч Н.Ану тодорсон.
Цахим ертөнцийн хүрээ өдрөөс өдөрт тэлж охид бүсгүйчүүл цахимд эротик зургаа тавин худалдах явдал дэлхий нийтээр тархаад байгаа билээ.
Соёмбо кино театрын засварын ажлаас болж 15-ны өдөр нээлтээ хийхээр товлосон байсан “Би хайртай хүнтэй” уран сайхны кино энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийхээр болсон байна.
Хоорондоо маргаж үзээгүй эхнэр нөхөр хоёрыг хаанаас ч олохгүй. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас үзвэл эхнэр, нөхөр хоёр “зөв” хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг байна.
