Зохиогч: Урлаг

Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Тодруулбал Монголын нууц товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл юм.

Read More

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Read More

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо хийхээр аян замдаа гарцгаажээ. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох манай театрын хамт энэ жилийн хаврын аялан тоглолтоо Дорнод, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг жүжигчид, арын албаны 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

Read More

Монголын кино урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны “Зүрхний хилэн” бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй тус киноны ёсны трэйлэрийг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Монгол Улсын Консерватори болоод буй Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд тус сургуулийг төгсөгч рок, попын уран бүтээлчдийн нэгдсэн “Миний хөгжим бүжиг” тоглолт энэ сарын 15-ны 19 цагт UB palace-ийн концертын их танхимд болох юм. Энэ тоглолтыг санаачилж хэрэгжүүлэгч тус сургуулийн үлээвэр хөгжмийн тэнхмийн багш М.Мөнхсайханаас тоглолтын талаар тодруулсан юм.

Read More