Зохиогч: Урлаг

Нийслэлийн засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон Улсын IX кино наадмыг 2017 оны 10-р сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно.

Read More

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Батжаргал Казахстаны Астана хотноо болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртжээ. Бибигуль Тулегенова бол Казахстаны алдарт дуучин юм. Түүний нэрэмжит ес дэх удаагийн уралдаан есдүгээр сарын 10-нд болжээ.

Read More

Эстрадын урлагт өөрийн итгэл сэтгэл, авьяас билэгтээ хөтлөгдөн орж ирсэн залуу дуучин А.Ганзул анхны уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Соёл урлагийн их сургуулын Соёлын сургуулыг Соёл иргэншил, судлаач мэргэжилээр төгссөн тэрээр багаасаа дуулж бүжиглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ковер дуулж байгаад энэ жилээс бие даасан уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Ингээд та бүхэндээ залуу дуучин А.Ганзулын “Би санаж байна” хэмээх анхны шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.

Read More

“Mixx” хамтлагийн дуучин “Guli” бие даасан уран бүтээлүүдээ сонсогч фенүүддээ хүргэсээр байгаа билээ. Туурвисан уран бүтээл болгон нь залуучуудыг байлдан дагуулсаар байгаа тэрээр энэ удаад “Мэдэх үү?” хэмээх шинэ бүтээлээ цацжээ.

Read More

“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулатад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлджээ. Энэ жилийн “Miss Mongolia” тэмцээний зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, SBN телевиз ажиллаж байгаа бол “Наран групп” Ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа ажээ.

Read More

“Аз жаргалын шок”, “Дурсамжинд төгсгөл үгүй”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “Маш нууц”, “18 нас би чамд хайртай” зэрэг үзэгчдийн үзэх дуртай олон кинонд тоглож өөрийн авьяас чадварыг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадсан уран бүтээлч бол Мишигдоржийн Баярбат билээ.

Read More

Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.

Read More