2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон “Emirates airline” авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна.
Зохиогч: Урлаг
ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм.
Төрт ёсны Их баяр наадмаараа Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг. Тэгвэл монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнгөрсөн 13-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах байсан ч хойшлогдсон билээ.
Баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Өншихбаярын Уянгатай ярилцлаа.
Монголын уран зохиол түүний дотор яруу найргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд, ач холбогдол бүхий нэгэн уралдаан байдаг нь “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадам юм. Уг наадам анх 1983 оноос хойш өнөөг хүртэл даруй 29 удаа зохиогджээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдоно. Монголчуудын тоог чухалчлан үздэг ёсоор энэ жилийн Болор цом наадамд яруу найрагчид өндөр ач холбогдол өгч буй бололтой. Хэрэв улсын баяр наадам байсан бол иймэрхүү тэгээр төгссөн тоотой наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн хүнд нь араатан, жигүүртнийхээ нэрийг хоёр давхарлаж өгөх хуультай. Харин Болор цом наадамд түрүүлсэн хүнд даанч цол өгдөггүй нь харамсалтай. Начин, шонхороо байг гэхэд ядаж болжмор, турлиах ч билээ нэр, хоч өгдөг байсан бол хэдийнээ цолны найраа энэ тэр нь бий болчихсон байхгүй юу. Гэсэн ч яруу найрагчид Болор цомынхоо «бэлтгэл»-д гарчихсан байгаа бололтой.
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг бэлтгээд байгаа ажээ.
Монголын рок Рок поп урлагийг сонирхогчдыг цаг үргэлж байлдан дагуулж байдаг “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан хятадуудыг байлдан дагуулах сурагтай. Учир нь тус хоёр хамтлаг Хятадын “Woodstock” маягийн рок наадамд оролцохоор болжээ. Гурав хоног үргэлжлэх рокуудын наадамд оролцох хоёр хамтлагийнхан маргааш өмнөд хөршийг зорих юм байна.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын үдэш үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц тоглолтууд олон байсан юм. Тэдгээр тоглолтуудаас дэлхийн сонгодогт шигшигдэн эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж яваа монголын балетын шилдэг гоцлоочдын тоглолт яах аргагүй онцгой байсан шүү. Учир нь наадмаар үндэсний урлаг, өв соёлын түүхээ дэлгэх харуулсан зүйлсээр л оюуны цангаагаа тайлдаг үзэгчдэдээ “Монголын балетын хөгжил сан”-гаас ээлжит гэнэтийн бэлгээ задалсан нь энэ юм. Тэд энэ удаад “Монгол бахархал” нэрийн дор энэхүү тоглолтоо хийсэн нь учиртай гэнэ.
Монголын спортын түүхэнд гаргасан амжилт, гавъяа шагналаараа алдаршин яваа Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар саяхан бүл нэмж, ихэр хүүхэдтэй болжээ. Сүүлийн хэдэн сарын турш АНУ-д амьдарч, шинэ хүнээ угтаж авах бэлтгэлээ базааж байсан О.Гүндэгмаа наадмын өмнөхөн амаржиж, хүү, охин төрүүлсэн байна. Ихрүүд, ээжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх гэнэ.
Монгол түмний бахархалын их наадам болох “Дээлтэй монгол наадам” өнгөрсөн 13-ны өдөр зохион байгуулагдах байсан ч хойшлогдон энэ сарын 20-нд болохоор болжээ.
