Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд уралдаан зарласан билээ. Цахим уралдааны бүртгэл өчигдөр (2021.05.16) дууслаа.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, өнөөдөр 07:00 цагт анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн өнөөдрийн анхдугаар хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.
Дуугаа өөрөө зохиодог, шинэ эриний тодорхойлолт болоод буй авьяаслаг дуучин бүсгүй шаргал үстэй болж, цээжээ үл ялиг ил гаргасан хувцас өмссөн байв. “Би өөртөө илүү эмэгтэйлэг болсон мэт санагдаж байна” гэжээ. Түүний өөрийгөө ингэж тодорхойлох нь аргагүй юм. Учир нь хэлхгэр фудболк, өвдөг хүрсэн өргөн шорт, кэт өмссөн ногоон үстэй Биллиг л бид өмнө нь харж байсан билээ. Тэрээр “Надад зураг авалт болон зурагнууд маш их таалагдсан.
Өчигдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай холбоотойгоор хийсэн судалгааны талаар танилцуулах цахим хурал, уулзалт боллоо. Энэ үеэр “MMCG” компанийн судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын чанарын судалгааг танилцууллаа.
Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт билээ.
Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа гэнэ. Энэ талаар Соёлын яамны дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг Францын хэвлэлийн газрууд, олон нийтээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар ярилцсан байна.