Зохиогч: Урлаг

Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Read More

Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтад энэ жил нийт 700 гаруй төслийн санал хүлээн авснаас 42 нь шалгарчээ. Энэ сан нь 1995 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд түүнээс хойш соёл, урлагийг дэмжих олон зуун төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн юм. Жишээ нь “The HU” хамтлаг, олон улсын кино наадмын шагналт “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн” зэрэг төслүүд өнгөрсөн жилүүдэд шалгарч байжээ.

Read More

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцууллаа.

Read More

“Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл 25 жилийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж анхны хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 16-ны 3 тоот тогтоолоор Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын баг байгуулсан. Тус багийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам нар ажилласан байна.

Read More

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэснийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ 2021 оны дөрөвдүгээр сард шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад байгаа билээ.

Read More

Английн дуучин Ново Аморын “Нойргүйдэл” дуунд зориулан агаарын бохирдлын тухай богино хэмжээний киноны зураг авалтыг 2018 онд Монголд хийжээ. Уг богино хэмжээний кино 2021 оны Ирландын “Fastnet” кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагналыг хүртсэн талаар уран бүтээлчид дуулгав.

Read More