COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод ороод байгаа билээ. Үүнээс үүдэж тэг зогсолт хийж, орлого хумигдаж эхэлсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээж, цахим шинэчлэлийг эхлүүлэхээр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ийн МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтран ажиллахаар боллоо.
Зохиогч: Урлаг
ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдлээ.
Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.
АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.
Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин соёлын салбарт 2021 онд баримтлах бодлого, үйл ажиллагаа, орон нутагт соёлын чиглэлээр хамтарч ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай соёлын салбарын хууль тогтоомжид заасан чиг үүрэг, Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр СОЁЛЫН САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2021 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ байгууллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон тус байнгын хорооны гишүүд өнөөдөр Соёлын яамны үйл ажиллагаа, соёлын бүтээн байгуулалттай танилцав.