Арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ.
Зохиогч: Урлаг
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирэх нээ. Түүний гайхимшигт тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болох юм.
“Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” хэмээх үндэсний долоо хоногийн сургалт энэ сарын 22-нд буюу өчигдрөөс эхлэн ШУТИС-ийн Online хурлын танхимд эхэллээ. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа юм.
Монголын Урлагийн зөвлөл нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхээр болжээ. Тодруулбал, Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-ны өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркын балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болсон байна.
Олны танил эрхмүүдийн фейсбүүк хуудас үргэлж бидний анхаарлын төвд байдаг. Тэдний оруулсан зураг, тайлбарыг сонирхож, сэтгэгдэл бичдэг хүмүүсийн тоо хэдэн зуугаараа.
20-н жилийн ойн хүрээндээ дэлхийг тойрон аялан тоглож буй алдарт “Backstreet boys” хамтлагийн “Шанхай” хотод болох тоглолтыг үзэх алтан боломжыг Монголиан Турс Компаны “Дэлхийн оддыг дэргэдээс нь” аян эрхэм танд олгож байгаа ажээ. Уг аялалын бүртгэл маргаашыг хүртэл үргэлжлэх бөгөөд аялах хугацаа 05/26-30 (4 шөнө, 5 өдрийн аялал) байх юм.
“Бүрэнхий” киногоор од болсон Роберт Паттинсон, Кристен Стюарт нарыг дахиад харилцаагаа тасалсан тухай мэдээлэл түгээд байгаа билээ.
Нэгэн үе “Үдшээр ” “Чин үнэнчээр” “Өнчин” гэх мэт дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “No name” хамтлаг уран бүтээлдээ эргэн орсон байна. Тус хамтлагийнхан дахин нэгдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ бие даасан цомгийн ажлаа эхлүүлээд байгаа аж.
Монголын КиноУрлагийн Зөвлөлөөс санаачлан “Cinema of Sound ” ХХК, Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг энэ сарын 24-ны 10-н цагаас Төрийн Ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд ССАЖЯам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Монгол кино-HD төсөл, Монгол улсад суугаа гадаад орны ЭСЯ-дын Соёлын харилцааны атташе нар, Телевизүүд болон тевизийн кино албадууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох аж.
Хийлч Ч.Дэлгэрцэцэг тайзнаа эргэн ирлээ. Тэрээр ДБЭТ-ийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран энэ сарын 24, 25-нд Соёлын төв өргөөний ард байрлах “iLoft Function House”-д “Full moon affair” тоглолтыг хийх гэж байгаа юм. Сонгодог урлагтай салшгүй холбоотой хоёр бүсгүй энэ үдэш дэлхийн оддын уран бүтээлээс сорчлон романтик үдшийг бэлэглэхээр зэхээд байгаа гэнэ.
