Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа.
Зохиогч: Урлаг
Гил хар гэзгээ шилсээр чи минь наддаа ирдэгсэн
Гэрийн чинээ хайраараа өлгийдөн бүүвэйлдэгсэн
Гэрэвших сэтгэлийн нандин утсыг цочоон байж
Гэнэтхэн ирж сэмхэн үүрээр буцдагсан
Уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт Marinelli-ийн байрлалд буюу шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн рекордыг хоёр минут 34 секунд болгон Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр 2006 онд Францын нийслэл Парис хотод зохиогдсон өсвөрийн циркчдийн тэмцээнд III байр эзэлж байсан чадварлаг уран нугараач юм.
Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм.
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг хамтлаг болох “Х Түц” продакшны уран бүтээлчдийн тайзнаа амьдруулж буй “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг үзсэн хүн бүхэн Монголын жүжгийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ хэмээн ам бардам хэлцгээж байгаа юм.
Холливудын нэрт жүжигчин Уилл Смит хүү Жейдений хамт гол дүрд нь тоглосон шинжлэх ухааны, уран зөгнөлт “After Earth” кино тавдугаар сарын 31-нд нээлтээ хийх гэнэ.
Жүжигчин, дуучин, хөтлөгч гээд олон талын авъяастай “X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өнөөдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн төгсгөлд “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа. Түүнийг “Сэрүүн хасын нууц” жүжгийн “Жиган”-ы дүрийг болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд өөрт ноогдсон дүрийг чадварлагаар бүтээснийх нь төлөө төр засаг, түмэн олон үнэлж буй урамын илэрхийлэл болсон шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил алтан тайзан дээр нь гардуулан өгсөн юм.
ICT-EXPO-2013 үзэсгэлэнгийн хүрээнд Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэрүүлэх, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэх, цахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийтэд бий болгох, ирээдүйн шинэ хандлагыг дэмжих зорилго бүхий “Цахим спортын улсын аварга шалгаруулах ” тэмцээн 4 дэхь жилдээ 5-р сарын 10-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дуучин Женнифер Лопесийн амьдрал ойрын хэдэн хоногт тун таагүй явдлуудаар сүлэгдээд байгаа гэнэ. Түүнээс сэтгүүлч Роб Марчиано ярилцлага авах үеэр гэнэт буун дуу дуугарч, Лопесийг зүрхийг хагалчих шахсан гэнэ. Одоогоор Лопес руу гал нээсэн үү гэдгийг тогтоогоогүй байгаа бөгөөд гэмт этгээд баригдалгүй өнгөрчээ.
Нийслэлийн Боловсролын газар, ҮСАХ, “Улаанбаатар чуулга”, “Билэг” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан тод авьяастан” хүүхдийн урлагийн наадам энэ сард шилдгүүдээ тодруулна. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадамд энэ жил 360 хүүхэд авьяас билгээ сорьж буй аж. Наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн сарын 29-нд болсон бол хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлжээ. Хоёрдугаар шатанд нийт 180 хүүхэд шалгаран үлдсэн аж.
