Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар “Нигүүлсэнгүй үйлстэн” боллоо
Оддын амьдрал

Яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар “Нигүүлсэнгүй үйлстэн” боллоо

Урлаг Урлаг07/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hurel_baatar__copy2407755232013-05-07-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Олон улсын улаан загалмайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс 2011 оноос “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ.Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж нийгмийн сайн сайхны төлөө үйл бүтээсэн хүмүүсийг нигүүлсэнгүй үйлстэнээр тодруулсан байна.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлч, зохиолчдыг “Нигүүлсэл” алт, мөнгөн медалиар шагнаснаа дуулгав. Тодруулбал, “Нигүүлсэл” мөнгөн медалиар зохиолч А.Байгальмаа, Монголын радиогийн сэтгүүлч Б.Төгсжаргал, “Сонгодог гэр бүл” сэтгүүлийн сэтгүүлч Б.Даариймаа, “Гэр бүл” радиогийн сэтгүүлч Г.Сонинбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Мягмар нарын хүмүүсийг шагнажээ. Түүнчлэн “Энэрэл” алтан медалийн эзнээр Монголын радиогийн сэтгүүлч н.Дугарсүрэн тодорчээ.

Саяхан Гавьяатын алдраар энгэрээ мялаасан яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар 300 гаруй дууны шүлэг зохиосон байдаг. Түүний дуу зөвхөн зохиолын дуучид төдийгүй эстрад, поп чиглэлийн дуучдын хувьд ч сүлд дуулал болж, тэднийг олонд таниулах гүүр болсон нь  цөөнгүй. Түүний бүтээлүүд дунд МУЗН-ийн сүлд дуу "Хүмүүнлэгийн дуулал" хэмээх сайхан дуу бас бий. Энэхүү "Хүмүүнлэгийн дуулал" –ыг  зохиосон гавьяаг нь үнэлэн өнөөдөр  МУЗН-ээс түүнийг  "Нигүүлсэнгүй үйлстэн"-ээр өргөмжилж,  очир алмаазан шигтгээ бүхий "Нигүүлсэл алтан медаль"-аар шагнаж батламж олгожээ.

Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд өнөөдөр 11.15 цагийн хооронд орон даяар сайн дурын идэвхтэн гишүүд, дэмжигчид нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгээ Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Самдандорж, Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгч Тор Даниелсон нар дуулгасан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Б.Болд “Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай” гэв

28/07/2026
Оддын амьдрал Урлаг

Ц.Ганзориг: Хүчирхийлэгчдийг нийтэд ил зарлаж байх хэрэгтэй

28/07/2026
Оддын амьдрал Урлаг

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нар Их Британийн Засгийн газарт өргөдөл бичжээ

28/07/2026

Дуучин Б.Болд “Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай” гэв

28/07/2026

Ц.Ганзориг: Хүчирхийлэгчдийг нийтэд ил зарлаж байх хэрэгтэй

28/07/2026

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

28/07/2026

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.