Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа.
Зохиогч: Урлаг
Энэ нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан “Navchaa film”-ийн бүтээл “Ларьдма” хэмээх монголын уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ.
Уг киноны зохиолчоор “Нохойн орон”, “Талын хот” зэрэг олон гайхалтай кино зохиолуудаараа олонд танигдсан зохиолч Д.Төрмөнх, найруулагчаар нь “Бодлын хулгайч” киноны ерөнхий найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдорж, гол дүрүүдэд топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар тоглосон юм.
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Мэддэг хэдэн харь үгээ мунхаглаж битгий гайхуул
Муу ч гэсэн монголоороо муураад ч гэсэн ярьж бай
Миний монгол хэлрүү мэс битгий зүглүүл!
Үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” гэх шинэ хөгжмийн урсгалыг бий болгож уран бүтээл амжилттай туурвиж яваа “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд кинонд тоглохоор шийдсэн бөгөөд зураг авалтандаа хэдийнэ оржээ.
1. Iron Man 3: Өнгөрөгч 7 хоногт: $175 сая, нийт: $175 сая 2. Pain & Gain: Өнгөрөгч 7 хоногт: $7.6 сая, нийт: $33.9 сая 3. 42: Өнгөрөгч 7 хоногт: $6.21 сая, нийт: $78.3 сая 4. Oblivion: Өнгөрөгч 7 хоногт: $5.8 сая, нийт: $76 сая 5. The Croods: Өнгөрөгч 7 хоногт: $4.22 сая, нийт: $169 сая 6. The Big Wedding: Өнгөрөгч 7 хоногт: $7.5 сая, нийт: $7.5 сая 7. Mud: Өнгөрөгч 7 хоногт: $2.2 сая, нийт: $5.2 сая 8. Oz the Great and Powerful: Өнгөрөгч 7 хоногт: $1.82 сая, нийт: $229 сая 9. Scary Movie 5: Өнгөрөгч 7 хоногт: $1.44 сая,…
Энэ сарын 10-12-нд Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад Завхан аймгийн Идэр суманд болох гэж байна. Жилээс жилд цар хүрээ, агуулга хэлбэр нь өргөжин тэлж буй тус олимпиадыг эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулах юм.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк болон твиттерт олны танил уран бүтээлчид болон эрхмүүдийн нэрийг барьсан хуурамч хуудас нээх нь олон болсон билээ.
Үүнд хамгийн ихээр өртдөг хүмүүсийн нэг болох дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ талаар албан ёсны фэйсбуук хуудаснаа мэдээлжээ. “Өдрийн мэнд хүргэе. Сайн сууцгааж байна уу. Чулуунбаатар Уранхолбоо гэсэн ёсны нэг л фэйсбуук хуудас байдгийг хэлмээр байна. Миний нэрээр хуурамч хуудас нээсэн хүмүүс үүнийгээ хааж, миний өмнөөс худал пост бичин хүмүүстэй харилцаж буй үйлдлээ зогсоон миний ажлыг хүндэтгэхийг хүсч байна” гэж тэрээр бичжээ. Сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа тэрээр ажлын шугамаар урд хөршид байгаа юм.
Алдарт “Maxim” сэтгүүлийн хамгийн халуухан бүсгүйг тодруулдаг “;HOT 100” жагсаалтын эзэд тодорчээ. Харин 2013 оны хамгийн халуухан бүсгүйгээр жүжигчин Майли Сайрус тодорсон байна.
Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус наадмыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар судлал төв”-өөс зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Фэйсбүүкийн ертөнц улам л зарлал шинж рүү ойртож, зарим алдартай хүмүүсийн нэр төрийг хүссэнээрээ ашиглах болсныг нэгэн ойрхны жишээ харууллаа.
