Зохиогч: Урлаг

Монголын анхдагч сайтуудын нэг Zaluu.com 2012 оны 10-р сарын 18-нд хаагдаад өнөөдөр дахин нээгдлээ. Тус сайтыг яагаад хаагдсан талаар тодорхой мэдээлэл урьд өмнө гараагүй. Тэгвэл энэ талаар тус сайтын удирдлагууд албан ёсны мэдээлэл ирүүллээ. Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг төрийн бус байгууллагын гомдлоор ШӨХТГ-аас тус сайтыг шалгаж тодорхой даалгавруудыг биелүүлтэл түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Zaluu.com сайт шаардлагуудыг хүлээн авч 100% биелүүлснээр 2012 оны 11-р сарын 12-нд ШӨХТГ-аас нээхийг зөвшөөрсөн байна. Гэвч Мэдээллийн сайтуудын ассоциаци нь ШӨХТГ-т гаргасан гомдолтойгоо ижил утгатай гомдлыг дахин шүүхэд өгч zaluu.com сайтын үйл ажиллагааг явуулахгүй байхыг хүсч битүүмжлүүлсэн ажээ. Zaluu.com сайт тодорхой алдаа дутагдлаа залруулчихаад байхад шүүхэд өгч, үйл ажиллагааг нь явуулахгүй байх шийдвэр гаргуулсан гэж тус сайтын удирдлагууд тайлбарлаж байна. Шүүхээс 2013 оны 1-р сарын 31-нд хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Read More

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд ажилласан залуу уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэсэн байна.

Read More

МУГЖ Б.Сарантуяа улам л залуужин гоолиг сайхан болж байгаа нь зарим нэг хүмүүсийн хувьд асуултын тэмдэг хэвээр байдаг. Тэгвэл поп хатагтай маань нууцаа дэлгэжээ.. Тэрээр ” Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч, зөв хоололтын клубын багш Анужингийн шавь болоод удаж байна.

Read More

Тулааны урлагийн нэрт мастер Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан “Harpers Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Өдгөө 60 нас хүрч буй тэрээр тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн зургаа өөрийн facebook хуудсандаа нийтлэсэн нь мянга мянган үзэгч, дэмжигчдийнх нь магтаалын үгээр дарагдсан байна.

Read More

48 цаг кино наадмын Шилдэг эвлүүлэг шагналыг хүртсэн “Greative art group” багийн бүтээл “Love Story” киног хүргэж байна. Киноны найруулагчаар Г.Хосбаяр ажилласан бол гол дүрд О.Долгор, Ч.Ганбаатар, Ч.Алтан-Өлзий нар тоглосон байна. Харин продюсераар олон сонирхолтой богино хэмжээний киног үзэгчдэд хүргэсэн залуу найруулагч Б.Чингүүн ажиллажээ

Read More

Ийнхүү өнгөрсөн 03 сарын 08-нд тус продакшны эрчүүд тоглолтоо тармагцаа хамтлагийн бүсгүйчүүддээ олон олон сюрпризээр дүүрэн гэнэтийн бэлэг барьж гайхалтайгаар баярлуулж чадсан байна.

Read More

Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ба наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг аж.

Read More

Хорвоогийн яруу сайхан, төгс төгөлдөрийн дээд нь охид бүсгүйчүүд л байдаг гэлтэй. Үнэхээр сайхны өмнө харц буруугүй хэмээн бодож “Хөөрхөн монгол охид”-ын зурагнуудыг цувралаар хүргэдэг билээ. Ингээд 7 дах цувралынхаа зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More