“Voice” хамтлагийн чадварлаг дуучин Д.Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.Тэрээр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” түүхэн киноны гол дүрийг бүтээж, үзэгчдээс өндөр үнэлэмж авсан тухайгаа “Би Ану хатны Монголын түүхэнд байгуулсан гавьяаг харуулахаас гадна эмэгтэй хүний уужуу ухаан, энэрэнгүй сэтгэлийг гаргахыг хичээсэн.
Зохиогч: Урлаг
Канадын дуучин залуу Жастин Бибер Лондонд тоглолт хийх үеэрээ ухаан алдан унасан тухай мэдээлэл цацагдсан.Тоглолтын өмнө Биберийн бие тааруухан байсан ч тайзнаа гарахаар шийдсэн юм байна.
Залуу насны гоо үзэсгэлэн, чамгүй авъяас хоёроороо цаг ямагт олны анхаарлын төвд байдаг дуучин Ч.Уранхолбоо буюу Ану Америкт аялаж буй зурануудаа өөрийн facebook хуудаснаа нийтлэсэнийг та бүхэндээ хүргэж байна. Дашрамд дуулгахад дуучин Ану өөрийн “facebook”-тээ “Vegas гоё ч Улаанбаатар маань илүү гоё” хэмээн бичсэн уншигчдад ихэд таалагдаж байгаа ажээ.
Америкийн нэрт жүжигчин Леонардо Де Каприо саяхан Солонгост анх удаагаа хөл тавьсан байна. Түүнийг 50 гаруй шүтэн бишрэгч болон хэвлэлийнхэн хүлээн авчээ. Ээжтэйгээ хамт ирсэн жүжигчин Леонардо Де Каприо ирэх 21-ний өдөр Солонгос улсад нээлтээ хийх “Django Unchained ” киноныхоо сурталчилгааны ажлаар тус улсад айлчилж ирээд байгаа бөгөөд Тайм Скүэр талбайд болох Улаан хивсний ёслолд оролцох аж.
Үгээр урлахуйн мастер, эрхэмсэг хатагтай, Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулангийн сонирхолтой ярилцлагыг уншигч танд өргөн барья. Түүний “Grand” сэтгүүлд өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэлээ.
Нийгэмд гэрэл гэгээ нэмж, чимэг нь болж яваа, олны орой манлай болсон эрхмүүдийг таниулж, бүтээж буй үйлсийг нь сурталчлах, хөхүүлэн дэмжих зорилго бүхий “GRAND PEOPLE 2012” ёслол хүндэтгэлийн ажиллагаа гурав дахь удаагаа болох гэж байна.
Үнэнч шүтэн бишрэгч, үзэгч түмнийхээ баярын магнайг тэнийлгэж “Мөрөөдлийн театр”-ийн хамт олон өчигдөр Тусгаар тогнолын ордонд “Тэр чинь би” хэмээх нэртэй шоу драмын жүжгийнхээ нээлтийг хийлээ. Өмнө нь тоглосон жүжгүүд нь үзэгчдид болон урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч чадсанд тус театрын уран бүтээлчдийн урам зориг нэмэгдэж, тоглолтоос тоглолтонд улам сайжраад байгаа юм. Тиймдээ ч энэ тоглолтондоо үзэгчдийгээ уйдах завгүй инээлгэж, инээх завгүй уйлуулах гэнэ.
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын баярын өдрөөр болдог билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам өнөөдөр албан ёсны постероо дэлгсэн бөгөөд энэ жилээс улам өргөжиж гадны уран бүтээлчдийг оролцуулан олон улсын чанартайгаар зохиогдох ажээ.
Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Самбын Гончигсумлаа агсаны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд хийхээр болжээ.
Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 90 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна.
