Монголын хошин урлагийн шилдэг хамтлаг “Маск продакшн”-ы жүжигчид болох А.Гэрэлцэцэг Г.Чулуунцэцэг нарын энэ хорвоод мэндэлсэн эгнэшгүй их баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ийнхүү хошин урлагийн дэмжигч, үзэгч түмнийхээ нэрийн өмнөөс болон сайтынхаа нийт ажилчин уран бүтээлчдийн зүгээс уран бүтээлийн өндөр амжилт хүсэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе !!!
Зохиогч: Урлаг
“Гэгээн муза Х” наадам энэ сард болохтой холбогдулан УДЭТ тун ачаалалтай байгаа ажээ. Ийнхүү тус театрын тайзнаа энэ сард тоглогдох жүжгүүдийн танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.
“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил “Солонго” охидын жааз хөгжмийн хамтлаг байгуулсан нь урлаг сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан. Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдийг гаргаж ирэх нь түүний зорилго.
Нийтийн дуучид дундаа чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу 3-р сарын 8-нд “Сүүтэй энгэрийн аялгуу” нэртэй VIP цэнгүүнээ “Улаанбаатар” ресторанд хийх гэж байна.
Үзэгч түмнээ “Ану хатан” хэмээх түүхэн жүжгийн гол дүрийг гайхалтайгаар бүтээж хэдийнээ танил болсон УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан энэ сарын 16-нд Central tower-ын 17-н давхарт байрлах Monet restaurant-ын тайзнаа зохиолч Нина мазурын “EDITH PIAF” хэмээх ганц хүний жүжгийг толилуулахаар болжээ. Тус жүжгийн найруулагчаар МУУГЗ Б.Баатар, тайзны зураачаар МУСТА Н.Батбилэг нар ажиллаж байгаа ажээ.
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран бүсгүйдийг баярлуулахаар “Хайрын дуу” нэртэй амплаггед тоглолт юм. Тэд энэ сарын 7, 8-нд Баянгол ресторанд 19.00 цагт хамтарсан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм. Тэд хамтдаа гурав дахь жилдээ эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Баянгол” ресторанд уг тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Уг тоглолтод 60, 70-аад оны хит дуунууд эгшиглэхээс гадна Д.Цовоо, Ц.Энхманлай нарын хамтран гаргасан “Манай орцны миний багийн дуунууд-1,2” цомогт багтсан дурсамж өгүүлэх хитүүд ч эгшиглэн таныг цаг хугацаагаар аялуулах нь ээ. www.URLAG.mn
Энэ гуравдугаар сар урлагийн хур буусан сайхан сар болох нь ээ .Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр гээд л олон сайхан баяр давхцаж тоглолтууд ар араасаа хөврөх гэж байна. Та хайртай ээж, халамжит хань, дурлалт бүсгүйгээ баярлуулахыг хүсвэл дараах тоглолтуудаас сонголтоо хийгээрэй.
Хагас зууны түүхт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестры уран бүтээлчид хөгжим, хэрэгслээ бүрэн шинэчилжээ. Тэд сонгодог урлаг сонирхогчдод болон уг төслийг санаачлан санхүүжүүлсэн хүн бүхэнд зориулан талархал илэрхийлэхээр “Сонгодог хөгжмийн концерт” буюу “Шинэ хөгжмийн баяр” тоглолтыг өнөөдөр 17.00 цагт хийх гэж байна.
Зохиолч, яруу найрагч эрчүүд “Төгөлдөр гоо” нэртэй яруу эгшгийн цэнгүүн хийхээр болжээ. Тус цэнгүүнийг Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, Т.Зөнбилэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар хамтран хийнэ.
Оройжин толины өмнө зогсож буржийлгасан үс үдэш өндөрлөх яагаа ч үгүй байхад сулраад хэлбэргүй болчих үе гардаг. Харин долгиолсон үсээ үдшийн турш сайхан хэвээр хадгалахыг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.
