Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран “Ертөнцийн гэгээ” нэртэй эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 976 Арт Галерейд энэ сарын 6-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь гадаад, дотоодод сурталчилах зорилготой уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлийг өнгөрсөн сарын 28 хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 60 гаруй уран бүтээлчийн100 орчим бүтээл иржээ. Тэдгээр бүтээлээс шалгуурт нийцсэн 43 уран бүтээлчийн 50 гаруй уран зураг, 10 гаруй баримал, инстоляц үзэсгэлэнд тавигдахаар болжээ.
Зохиогч: Урлаг
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллаж их ажлыг хийх шаардлагатай байна.
“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, загвар өмсөгч, телевизийн шоуны хөтлөгч гээд шоу бизнест олон талын авьяасаа нээж яваа Хайди Клум NBC телевизийн олон сая үзэгчтэй “Авьяаслаг америкчууд” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ.
Үргэлж гал цогтой, эрч хүчээр дүүрэн байдаг гавьяат жүжигчин Т.Ариунаа үнэнч фенүүдтэйгээ ирэх онд шинэ уран бүтээл, шинэ цомгоор бэлэг барьж “тэсрэлт” хийхээр ажиллаж байгаа гэнэ.
Элсэн говийн ширхэг тоогоор Ээждээ би дэндүү хайртай Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор Ээж минь та бурханаас ч илүү Халуун хэвлийд чинь амилсан юм чинь Хайрлахгүй байхын аргаггүй юм Хайрын бүүвээгээр өсгөсөн болохоор Хаанаас ч байсан ээждээл очино Өдий том болчихоод байхад Өхөөрдөж ирээд л үнсдэг юм Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч Өвөр дээр нь эрхэлмээр болох юм Миний ээжийг асуух юм бол Монголын нэгэн малчин эмэгтэй Машин хөлөглөж өсөөгүй ч гэсэн Морин дээр өссөн монгол бүсгүй Б.Улаанхүү
Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ.
1980 – 1990-ээд оны үед ид мандаж явсан дэлхийд цуутай дуучид, жүжигчид, загвар өмсөгчид гээд салбар салбарын алдартнуудын хар цагаан гэрэл зургуудаараа алдартай Америкийн фэйшн гэрэл зурагчин Херб Рицийн түүх болон үлдсэн хосгүй бүтээлээс сонирхуулж байна.
Утсаа таслав. тэр дахиад залгав . . . Таслав . . . Залгав . . . Тэсэхээ байгаад, утсаа авангуутаа
– Чи яах гээд байгаа юм бэ?
– Хэ хэ, та жаргахгүй юм уу? Надад мөнгө хэрэг болоод . . .
– Битгий хуц. Дахиад залгаад үзээрэй. Тэгвэл чиний тухай сургуульд чинь бүгдийг нь дэлгээд түмний шившиг болгоно шүү муу биеэ үнэлэгч минь гэж хашгирлаа.
Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлж өнгөрсөн жилүүдэд монгол эх орноо нар зөв тойрон ард түмэнтэйгээ хамтдаа ёслолоо үйлдсэн МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ийнхүү Монгол туургатан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартанууд нэгдээд байгаа юм.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж аваргууд нь тодорлоо. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцсон бөгөөд манай бүсгүйчүүд аваргын төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээж багаараа дэлхийн цомын мөнгөн медалийг хүртлээ. Монголын эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан бөгөөд түнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан байна.
