Оюуны өмчийн талаар тэр дундаа дуу хөгжмийн хулгайн талаархи ”Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд болох нээ. Урлаг судлаачдын зүгээс 15 мянган дууг судлахад 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоожээ. Энэ талаар “Монгол гүүшийн чуулган”, Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нар хамтран ийнхүү мэдээлэл хийх юм байна.
Зохиогч: Урлаг
Хайрын дууч "Motive" хамтлаг ээлжит уран бүтээлээ гаргажээ. УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Motive хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярын шүлэг "Хайрын түүх" дууны клипыг хүргэж байна. www.URLAG.mn
Тун удахгүй драмын театрынханы шилдэгийн шилдэгийг тодруулах “Гэгээн муза” наадам болно. Энэ сарын 27-нд болох наадамд өрсөлдөх 60 гаран шилдэг уран бүтээлчдийн нэр тодроод байгаа.
Анх телевизийн салбарт реалити шоу моданд ид орж байсан үед олонд танигдаж, улмаар хамтлаг байгуулаад амжсан “SYNC” хамтлагийн тамирчин Мөнх-Оргилтой бид энэ удаа энгүүн яриа өрнүүллээ. Ард түмэндээ ая дуугаа өргөхийн хажуугаар, эх орныхоо нэрийг дэлхийд дуулгаж яваа тамирчин залуутай ярилцсан яриаг хүлээн авна уу?
Ертөнцийн мөнх бусыг үзүүлээд жил тойроогүй нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун хүнд байдалд оржээ. Тэрээр хүсээгүй байхдаа жирэмсэлж, одоо хэрхэхээ ойлгохгүй сандарч яваа гэнэ.
Монголын кастингийн “Chance” агентлагаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан жүжигчин П.Баттөрийг ихэнх хүмүүс “Тусгай салаа”-ийн Түвшин гэдгээр нь андахгүй. Энэхүү кинонд тоглосноосоо хойш олон киноны санал ирэх болсон байна. Түүний тоглосон Тусгай салаа ОАК, “Хархны өгөөш” , Хөх толбот хүмүүс гэх мэт кино нь олны талархалыг хүлээсэн, чамгүй сайн уран бүтээл болсон юм. Түүнээс хойш олон олон кинонд тоглож урлагийн олз омог арвинтай яваа авъяаслаг залуу уран бүтээлч билээ.
Язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтэд таниулахыг зорьж буй “Домог”, “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон” хэмээх хамтлагуудын хамтарсан “Монгол” хэмээх тоглолт 2012 оны 02 дугаар сарын 18, 19-нд анх удаагаа болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, жүжигчин МУГЖ Д.Сосорбарам ажилласан билээ. Тус хамтлагууд нь тус тусын онцлог шинж, өнгө төрх, айзам хэмнэлийг харуулсан уран бүтээлүүдээ сонирхуулсан гайхалтай тоглолт болсон юм. Тухайлбал, “Алтан ураг” хамтлаг рок, “Арга билэг” хамтлаг этно жааз стилиэр тоглох юм байна. Харин “Хөсөгтөн” хамтлаг хөөмэйд тулгуурлан, “Жонон” хамтлаг орчин үеийн поп стилиэр дагнаж, “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг орчин үеийн модерн, шинэ хөгжмийн стильд оруулж тоглосон нь үзэгчдийн сэтгэлийн үнэхээр цэнгүүлж чадсан юм.
Монголын рок поп урлагийн охидын хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн гоо үзэсгэлэнт охидын зурагнууд, товч намтарыг та бүхэндээ толилуулж байна. Дашрамд дуулгахад “Honeymoon” хамтлаг Азийн бүх орны хэлийг сайн эзэмшсэн бөгөөд цаашдаа олон орны хэлээр уран бүтээлээ туурвих ажээ.
Францын Парис хотноо зохиогдсон “Вал де Парис” хэмээх кино уран бүтээлчдийн томоохон наадмаас тусгай байрын шагналыг хүртэж монголын мянган мянган кино сонирхогч, үзэгчдийг баярлуулсан “DOZ энтертайнмент”-ийн шинэ бүтээл “Дүүлэн нис” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тус кино групт Монгол, Энэтхэг, БНСУ, Итали улсын кино найруулагч, зураач, жүжигчид хамтран бүтээж байгаа гэдгээрээ онцлог ажээ. Тухайлбал, киноны ерөнхий найруулагчаар “DOZ интертайнмент”-ийн захирал Ш.Доржсүрэн, зохиолыг хянан тохиолдуулсан зөвлөхөөр Италийн Лука Тайбэрис, зөвлөх найруулагчаар Карпо Алберто Кавалло нар ажиллажээ. Ерөнхий зураачаар Италийн кино зураач Андреа Арнонэ, Монголын талаас Б.Баатар, дууны найруулагчаар Солонгос улсын Вюн Жин Хан нар ажлласан байна.
Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” ХЖТ-ын уран бүтээл Үг С.Амартайван Ая Ш.Батсайхан “Наран мандах нутаг” /Дуучин МУСТА Д.Осгонбаяр/
