Зохиогч: Урлаг

Жолооч нарынхаа үнэт цагийг хэмнэж, үргүй зардлын багасгах зориолгоор “Бодит чанарыг, Боломжийн үнээр” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг “Сонгодог суудлын бүрээс ххк”-ы чадварлаг хамт олон таны авто машины суудлын бүрээсийг хүссэн газарт тань дуудлагаар очиж захиалгыг тань авч 24-н цагийн дотор хийж гүйцэтгэн хуучин бүрээсийг тань шинээрнь сольж, хийж өгөх гайхалтай үйлчилгээг эхлүүлжээ.

Read More

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө.Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү дээ.

Read More

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай хэн хүнгүй л ярьж байна. Гэвч энэ үгийг зөвхөн материаллаг зүйл хэмээн ойлгодог цаг өнгөрчээ. Монголчууд оюу­ны үйлдвэрлэл хэмээх агуу баялгаа танин мэ­дэж, түү­гээрээ эх орноо суртал­чилж, дэлхий дахинд гай­хуулсаар багагүй хугацааг ардаа үдлээ. Дэлхийд гайхагдсан үндэс­ний урлагаас гадна сонгодог урлагаар хүртэл монголчууд дэлхийн ард түмний чи­хийг дэлдийлгэж, нүдийг бүл­тийлгэж байна.

Read More

Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох урилга аваад байна. Британийн Хатан Хааны цэргийн эрдмийн сүр хүчийг үзүүлэх зорилгоор анх үүсч байсан Эдинбургийн фестиваль хэмээх арга хэмжээ өдгөө онц сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж Шотландын нийслэл Эдинбург хотыг жил бүр сая орчим жуулчны хөл хөдөлгөөнөөр дүүргэдэг болсон ажээ. Энэ жилийн фестиваль 2013 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хоногийн турш зохион байгуулагдахаар болжээ.

Read More

Монгол туургатны нэртэй уран бүтээлчид хамтран “Хамаг Монгол” нэртэй дууг дуулжээ. Тодруулбал : ОХУ-ын Халимаг улсын дуучин, Жангарч Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан, Монгол улсын Гавьяат Дуучин, Эх оронч С.Жавхлан нар уг уран бүтээлийг амьдруулсан байна.

Read More

Монголын хошин урлагийн жүжигчдийн олон арван шилдгүүдийг төрүүлэн гаргасаар байгаа хамгийн ууган хамтлаг болох “Өнгөт инээд” нэрээ өөрчлөн шинэ залуу авъаслаг жүжигчдээр бүл нэмэж “Шилдэг өнгө” хэмээх нэрээр өнгөрсөн жилээс эхлэн шилдэг бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэсээр байгаа билээ.

Read More