Зохиогч: Урлаг

“Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар өнгөрсөн 16-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Тэрээр “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Галдан бошигт хааны дүрд амжилттай тоглож мянга мянган үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүнд өнгөрсөн 16-нд “Өргөө II”, “Тэнгис” кино театрт болсон “Ану хатан” түүхэн уран сайхны киноны өдөрлөгийн үеэрСоёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийн ёслол төгөлдөр гардуулсан байна.

Read More

Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын хошин урлагийн продакшнуудаас шилдэгийн шилдэг нь хэмээгддэг “Шинэ үе” продакшны менежертэй холбогдож “Шинэ үеийнхэн орон нутгийн замд осолджээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Read More

Драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ жил уламжлал ёсоороо ирэх гуравдугаар сарын 27-нд 10 дах жилдээ зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Тус наадмыг угтаж УДЭТ-ын тайзнаа энэ сард тоглогдох үзвэрийн хуваарийг та бүхэндээ танилцуулж байна.

Read More

Хэн нэгэн миний нүүр лүү өшигчиж, толгой түрий рүү балбаад унахаар нь би сэрэв… Юу болж байгааг ойлгож чадахгүй нэлээд зодууллаа. Намайг зодож байгаа хүн, Сэмжид осгож үхлээ ш дээ, чи түүнийг хаана орхисон бэ, хэлээд өг, олоод ир гэж хашгирч байгааг бүүр түүрхэн ухаарав… Үгүй энэ чинь Бат Очир уу даа, намайг яагаад зоддог билээ… Арайхийж нүдээ нээлээ, Бат-Очирын нүд гялалзаж, амнаас нь хөөс сахрана. Чи Сэмжидийг хаана хаячих чинь энэ вэ, хөлдөөд үхчихвэл яах юм бэ гэж уухичин зүтгэнэ. Би хэдийгээр хотын хулигаануудын дунд өссөн, бие хаа өсгөлүүн, зодоон нүдээндээ чамгүй ч өөрөөсөө тохой өндөр, төө зузаан сумын зааныг яагаад ч хорьж чадахгүй байв. Манай ангийн хэдэн залуу ч бид хоёрыг салгаж дийлэхгүй байлаа. Би юу болоод байгааг ойлгоогүй ч гэрээс гарч зугтаав. Тэрүүхэн зуур хажуу талын өндөр байшин руу муур шиг авирлаа. Хожим тэр байшинг хараад яаж авирснаа бодоод олоогүй юм, айж сандарсан тулдаа л гарсан байх. Бат-Очир, хөөш чи Сэмжидийг хаана орхисон бэ, хөлдөж үхвэл яах юм бэ гэж тэр хавиар нэг бахирч, байшин руу авирах гэж оролдоно. Би үнэндээ юу ч ойлгоогүй, хамгийн сүүлд охид хөвгүүд нийлсэн бидний хэдэн нөхөд бүгдээрээ дуулж хуурдан, инээж хөхрөөд сууж байсан. Угаасаа архи даадаггүй болохоор хамгийн түрүүнд унаад сая сэрсэн. Ёстой айж гайхах зэрэгцэнэ гэдэг л боллоо.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Үндэсний бүтээн байгуулалт “Их Майдар” төслийн хүрээнд “Моушн Фрейм” компанитай хамтран хүүхэд, залуучуудад зориулан Америкийн Марвел комик цувралуудын стандарт шаардлагад нийцсэн

Read More

Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн төвшний улсын үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Тус үзлэгт Спорт, соёл, аялал жуулчлалын яам хамрагдаж, салбар тус бүрээр ажлын хэсэг байгуулан ажилласан байна.

Read More

Монголын үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид ирэх бямба гаригт буюу 2-р сарын 16-нд баярын өдөрлөгөө зохиох байгуулах гэж гэнэ. ”Ану хатан” киноны баяр бямба гаригт “Өргөө-2″ театрт 12 цагаас, “Тэнгис”-т 15 цагаас болох бөгөөд өдөрлөгийн үеэр киноны баатруудын зурагтай календарь худалдан авч, гол дүр Ану хатан, Галдан бошигт хаантай зургаа авахуулж, гарын үсгийг нь зуруулах боломжтой болох нээ. Мөн өнөөдөр гэгээн хайрын өдөр тохиож буйтай бөгөөд хосууд маань хайртай хүнтэйгээ “Ану хатан” киног хамтдаа үзвэл хамгийн сайхан бэлэг болох ажээ.

Read More