Зохиогч: Урлаг

Дуу хууранд дуртай дуучин монгол ард түмэндээ монголын нийтийн дууны урлагийн гайхам сайхныг мэдрүүлж нийтийн дуучдын чуулбар болсон хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрангийн ”Ирж яваа цаг сайхан” гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт өчигдөр буюу 01 дүгээр сарын 18-нд “Монгол бөхийн өргөө”-нд уран бүтээлчдийн хязгааргүй их мэдрэмж догдлол, үзэгч олны хэмжээлшгүй их баяр бахдлын дор болж өнгөрлөө. Үнэхээр монголын нийтийн дууны урлагийн нэрт мастеруудын олон арван гайхалтай хит болсон уран бүтээлүүдийн хөг аялгууг зохиож, монголын ард түмнийг сэтгэлийн их цэнгэлээр ундаалж байдаг МУСТА Б.Пүрэвсүрангийн энэ үдшийн тоглолт гайхам сайхнаар дүүрэн болж дуу хууранд дуртай дуучин монгол түмнийг хуран чуулуулж нийтийн дуучдын чуулбар болсоноороо урлагийн түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн юм.

Read More

Өнгөрсөн онд 15 насны ойн баярын тоглолтоо гурван ч удаа амжилттай зохион байгуулж монголын рок поп урлагийн “NOMBER ONE” охидын хамтлаг гэдгээ батлан харуулж чадсан “Sweetymotion” хамтлагийнхан өчигдөр Өвөрмонголыг зорьжээ. Тэрээр Өвөрмонголын “Одон телевиз”-ийн урилгаар сар шинийн нэвтрүүлэгт нь оролцохоор ийнхүү хүлгийн жолоо залсан ажээ. Тус нэвтрүүлгийн бичлэг нь Ордосын Бугат хотод энэ сарын 22-нд, Хөх хотод 24,25-нд хийгдэх бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн тус арга хэмжээнд “Sweetymotion” хамтлагийнхан Монголын рок поп урлагийг төлөөлөн оролцож байгаа ажээ.

Read More

Дуунд дуртай, дуу хөгжмийг ирээдүйгээ болгосон монголын мянга мянган залууст алтан боломж нээгдэж өнгөрсөн 2012 онд анх эхэлсэн “Камертон 2” төслийн эцсийн эцсийн шатанд шалгарч үлдсэн шилдэг 16 оролцогчын хамгийн сүүлчийн хаалтын шоу Монголын үндэсний Боловсрол суваг телевизийн байранд амжилттай боллоо. Дуу хөгжим сонирхогч 760 залуучуудаас шалгарч үлдсэн 16 оролцогчид маань эцсийн шатанд “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв, дөрвөөрөө хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж өнөөдрийн шоуг үзэгчдэд болон эрхэм шүүгчиддээ толилууллаа.

Read More

Монголын төдийгүй дэлхийн рок, поп урлагт нэрээ мандуулж явах шилдэг хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон 2” төслийн шилдэг шилдэгүүд өнөөдөр тодрох юм. Тус төсөлд нийт 760 залуу бүртгүүлсэнээс өнөөдөр шилдэгийн шилдэгт 16 оролцогч үлдээд байгаа бөгөөд эдгээр 16 залуусаас 4 залуун шалгарч 150 сая төгрөгийн шагналын эзэн болцгоож таван жилийн продюсингийн гэрээг байгуулах болно. Ийнхүү шилдэгийн шилдэгүүд тодрох торгон мөчийг өнөөдөр орой 18.20 минутаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Read More

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнээ бий болгож чадсан “Камертон” хамтлагаас санаачлан B production, Боловсрол суваг телевиз, Music box суваг нар хамтран энэ цаг үеийн шинэ, шилдэг залуу “Boy band” хамтлагийг төрүүлэх зорилготойгоор “Камертон2” төслийг хэрэгжүүлэн олон сарыг ардаа үдэж өнөөдөр шилдэгийн шилдгүүд нь тодрох гэж байна.

Read More

Дэлхий даяар сая сая кино сонирхогчдыг байлдан дагуулсаар ирсэн алдарт Жеймс Бондын 23 дахь цуврал “Skyfall” нээлтээ хийсэн даруйдаа олон мянган кино сонирхогчдыг араасаа дагуулж “Box Оfficce”-ийн тэргүүн эгнээнд бичигдэх болсон. Харин Синхуа агентлагийн мэдээлснээр тус кино сүүлийн үед дэлхийн томоохон зах зээл бүхий Хятад улсад мөн хит болж байна. Учир нь өнгөрөгч долоо хоногийн ашиг орлогоороо “Skyfall” Хятад улсад тэргүүлсэн бөгөөд тус улсад хамгийн их үзэгчийг байлдан дагуулж байгаа бүтээлүүдийг ирэх долоо хоногт дахин зарлах гэнэ.

Read More