Зохиогч: Урлаг

COEDMagazine.com сайтаас гаргасан интернет сайтад хамгийн их намтартай олны танил 50 хүний жагсаалтыг гаргажээ. Тэгвэл хамгийн сонирхолтой нь эхний аравт дуучин Жастин Бэйберээс бусад нь дандаа эмэгтэйчүүд багтсан байна.

Read More

Жил бүр уламжлал болон зохиогддог “Болор цом” 30 дахь удаагийн наадам өчигдөр болж өнгөрсөн. Наадамд их аварга Д.Дагвадоржоос эхлүүлээд үе үеийн “Болор цом”-ын эзэд, ахмад яруу найрагчид, урлаг соёлын одод ирцгээсэн байв

Read More

19-р зууны их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа, 20-р зууны билиг танхай яруу найрагч Р.Чойном, 21-р зуунаас Америкийн зохиолч Айн ренд нарын бүтээлүүдийг Монгол түмэнд өөрийн нүр их хөдөлмөр, авъяас билигээр хүргэсээр ирсэн Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам өөрийн удирддаг “Од” театрын тайзнаа энэ сарын 16-нд Америкийн алдарт зохиолч “Айн Рэнд”-ийн зохиол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг амилуулахаар болсон байна. Тус жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулан тавьж байгаа ажээ. Тус жүжигт монголын хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-Түц” продакшнынхан, тодруулбал, Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны 2012 оны шилдэг таван оролцогч залуус оролцон тоглож буй ажээ. Д.Сосорбарам соёрхолт болон “Х-Түц”-ийнхэн өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгон авчээ.

Read More

Жүжигчин Майли Сайрус нэгэн сонин зургийг твиттер хуудсандаа хийжээ. Тэрбээр залуу дуучин Тайлор Свифтийн экс найз залуу Харри Стайлын кардонон хувилбарыг орондоо тэврэн зураг авахуулсан байна.

Read More

Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаан зарлажээ. Энэхүү уралдаан нь жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой юм.

Read More

Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд тодорлоо. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 30 найрагчийн бүтээл тунаад байсан юм. УДЭТ-д болсон “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналыг яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга хэмээх залуу “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ хүртэж, Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, Б.Галсансүх, А.Төмөр-Очир нарын яруу найрагчид эхний таван байрт шалгарлаа.

Read More

21-р зууны Америкийн соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, Капитализмын талаар өөрийн үзэл санааг ул суурьтай боловсруулж, түүнийгээ уран зохиолын хэлбэр болох романуудаар тун сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байсан Айн Рэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бидэнд хүрэхэд бэлэн болж байна.

Read More