“Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна. Тоглолт 13:00, 18:00 цагуудаас болох бөгөөд “Төрсөн өдөр”, “Сүүн далай ээж”, “Миний ээж Улаанбаатарт байна” зэрэг түүний шинэ уран бүтээлүүд эгшиглэх юм. Мөн тэрбээр хийлийн гоцлол аязуудаас сонирхуулах аж. 1 2 3 4 5
Зохиогч: Урлаг
Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ажил, амьдралыг хослуулна гэдэг ямар хэцүүг гэр бүл зохиосон хэн бүр сайн мэднэ. Амжилттай яваа бизнессмэн, улс төрч, алдартнуудын ард үр хүүхдээ сайн хардаг эхнэрүүд нь байдаг. Харин амжилттай яваа ээжүүдийн ард хэн байдаг бол?
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-ноос “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадам өнөөдөр эхэллээ.
Жил хагасын хугацаанд жаргалтай хосын төрхөөр уулзаж байсан дуучин Де Уикнд загвар өмсөгч Белла Хадид нар энэ хавар хоёр тийш болцгоосон. Салж буй шалтгаанаа тус тусынхаа карьерыг хөөхтэй холбож тайлбарлаж байсан юм.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар Орхон аймаг анх удаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай боллоо.