Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёл судлалын үндэсний X семинар болж байна
Нийгэм

Соёл судлалын үндэсний X семинар болж байна

Урлаг Урлаг19/05/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18575318_1494590220608406_1259044780_o3611784992017-05-19-12-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын соёл судлалын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхэмээс санаачлан зохион байгуулдаг “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-ыг 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн семинарыг НСУГ-ын 80 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад дотоодын 50 гаруй эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүд тавигдаж байгаа юм.

   “Соёл судлаачдын үндэсний семинар” 1998 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх семинаруудаар нийт 400 гаруй бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон байна.

“Соёл судлаачдын үндэсний Х семинар” дараах салбар чиглэлээр явагдана.
– Соёлын философи, соёлын түүх ба онол;
– Соёлын удирдлага, соёлын үйлдвэрлэл, хотын соёлын судлагдахуун;
– Боловсрол судлал, заах арга;
– Угсаатан судлал, шашин судлал;
– Хэл шинжлэл, урлаг судлал;

   “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-т ХБНГУ-ын эрдэмтэн Фогт.М.Т оролцож байгаа бөгөөд СББӨ-ийн чиглэлээр соёлын салбарын ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл өгч байгаагаараа онцлог юм. Дашрамд дуулгахад “Соёл судлаачдын үндэсний семинар” нь мэргэжлийн судлаачид, соёлын салбарын ажилтнууд болон залуу судлаачдын индэр болж ирсэний хувьд тэдний хүсэн хүлээж байдаг арга хэмжээ ажээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.