Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ
Кино

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Деми Мур энэ жилийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан тухай наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Энэ сарын 12-23-ны өдрүүдэд болох Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг “Oldboy”, “Decision to Leave” зэрэг кинонуудаараа алдартай Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук ахлах ажээ. Деми Мураас гадна үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Ирланд-Этиопын жүжигчин, продюсер Рут Негга, Бельгийн найруулагч, зохиолч Лаура Вандель, Чилийн найруулагч Диего Сеспедес, Кот-д’Ивуар-Америкийн жүжигчин Иссаак Де Банколе, Шотландын зохиолч Пол Лаверти, Шведийн жүжигчин Стеллан Скарсгард, найруулагч Хлоя Жао нар багтсан байна.

Шүүгчид Педро Альмодоварын “Bitter Christmas”, Андрей Звягинцевын “Minotaur”, Асгар Фархадийн “Parallel Stories”, Шарлин Буржуа-Такын “La vie d’une femme”, На Хон-Жины “Hope”, Хироказү Корээдийн “Lamb in a Box” зэрэг нийт 22 киноноос нэгийг нь “Palme d’Or” буюу “Алтан далдуу мод” шагналын эзнээр тодруулна.

Энэ жилийн наадмыг Пьер Сальвадоригийн “Electric Venus” киногоор нээх бөгөөд ялагчдыг тавдугаар сарын 23-ны хаалтын ёслолын үеэр зарлана. Өнгөрсөн онд “Алтан далдуу мод” шагналыг найруулагч Жафар Панахи “Simple Accident” киногоороо хүртсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

17/06/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Барби Сюйгийн нэрээр солирын одыг нэрлэж мөнхөллөө

17/06/2026

Тупак Шакур өнөөдөр 55 нас хүрэх байлаа

17/06/2026

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.