Зохиогч: Урлаг

Уртын дуучин, судлаач М.Дорждагва “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Монгол төрийн уртын дуу” бүтээлээ СD дээр хэвлүүлжээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -“Монгол төрийн уртын дуу” бүтээлээ хэзээ эхлэв? -Бүтээлийг анх 2001 онд сэдээд, айзам уртын дууны үгийг бүрэн эхээр нь дуулах оролдлого эхэлсэн. Тухайн үед нэг хоёр бадаг буюу 3-7 минуд хэртэй дуулахаас биш 25-35 минут, түүнээс ч удаан хугацаагаар тасралтгүй дуулах чадалгүй байсан. Дуучны хувьд тасралтгүй 25-35 түүнээс дээш хугацаанд дуулах чадвар суугаагүй байсантай холбоотой байх. Тэгээд л дасгал сургуулилалт эрчимтэй хийж эхэлсэн. Нэг зүйлийг дурдахад орчин цагийн манай уртын дууны мэргэжлийн сургалтад уртын…

Read More

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан ба түүний залгамжлагчид” хөрөг зургийн бичил үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн “Монгол цэргийн музей”-д үзэгч олноо толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол туурагатнуудыг 400 гаруй жил удирдсан алтан ургийн хаадуудыг он дарааллаар нь суртачилахад оршино. Аливаа улс үндэстэний орших, эс оршихуйн түүхэн замнал үе үеийн цэрэг эрс, эх оронч зүтгэлтэнүүдээс эхлээд эр зориг, эрдэм ухаан төгс алдарт хаад жанждын нарын “халуун амь, бүлээн цус”-аар бичигдсэн нь түүхэн үнэн билээ. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй алтан ургийн хаадуудын хөрөг зургаас бүрдсэн…

Read More

Нэрт дуучин Мадонна Өмнөд Солонгосын дуучин PSY-ын дэлхий дахиныг байлдан дагуулаад буй “Ганнам Стайл” дууг Нью-Йоркт хийсэн тоглолтынхоо үеэр түүнтэй хамтран дуулсан байна. Мадонна улаан хослол өмссөн PSY-тай хамт алдарт “морин бүжиг” хийж тэнд цугласан 20 мянга гаруй үзэгчдийг алмайруулаад авав. Түүгээр зогсохгүй тэд мөн Мадоннагийн “Music” дууг хамтдаа дуулсан юм. “Би PSY-ийн шүтэн бишрэгч. Тэр бол гайхалтай дуучин” хэмээн Мадонна тайзан дээр түүнийг магтсан бол PSY хэлэхдээ “Мадонна урьд нь хамт дуулсан хамтрагчуудаас минь хамгийн шилдэг нь байлаа” хэмээсэн байна. Дашрамд дурдахад Мадонна энэхүү “Like a Virgin” тоглолтоосоо олсон орлогоосоо “Сэнди” хар салхины улмаас хохирсон иргэдэд туслах санд хандивлах…

Read More

“Маск” Америкт аялан тоглолтоо хийж явна Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчид хилийн дээс алхаж, АНУ дахь монМаск” Америкт аялан тоглолтоо хийж явнаголчуудад шилдэг бүхнээ толилуулж яваа. Тэд энэ сарын 7-нд АНУ-д очсон бөгөөд АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгт монголчууддаа бүтээлээ хүргэж “Best of Mask” тоглолтоо зохион байгуулж байгаа юм. Тэдний тоглолт энэ сарын 25-ныг дуустал АНУ-ын хотуудад болох юм. Аялан тоглолтод СТА М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг, Ш.Жавхлан, тус продакшны хөгжмийн продюссер Б.Энхсайхан гэсэн долоон хүн багтжээ. Тэд өчигдөр Чикаго хотод тоглосон бол маргааш Денвер хот дахь монголчуудад уран бүтээлээ хүргэх юм. Улмаар энэ…

Read More

Монгол түмэн хүүхэд хөгшидгүй дурлан үздэг “Бушхүүгийн үлгэр” уран сайхны кино дэлгэцнээ гарснаас хойш 33 жил болжээ. Уг бүтээл үзэгчдэдээ хүрсний ойг уран бүтээлчид энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа юм. КУДС-ийн “Оюутан театр”-т эл ойг угтсан хүндэтгэлийн үдэшлэг өнгөрсөн даваа гаригт боллоо. Үүнд тус киноны зохиолч, найруулагч, зураач урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, зураач Болд, хослол зургийн зураглаач Л.Шаравдорж, шулмасын дүрд тоглосон Цэнгэлмаа, Лусын дагинад тоглосон Н.Сувд, Хүдэрийн дүрд тоглосон улсын заан Д.Долгорсүрэн, Наран ээжийн дүр бүтээсэн ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын зэрэгцээ бусад олон уран бүтээлч хүрэлцэн ирсэн байв. “Бушхүүгийн үлгэр” нь Монголын анхны шулмастай уран сайхны кино. Үдэшлэгийн үеэр уг кинонд…

Read More

Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа хийлч О.Байгалийг урилаа. Түүний ирэх жил хийхээр төлөвлөж байгаа бие даасан тоглолтын тухай болон шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо. -Өглөөний мэнд хүргэе. Хаана явж байгааг сонирхож болох уу? -Сайн байна уу. Гэртээ байна. Дөнгөж сая хөгжмөө давтаж дууслаа. Одоо гадагшаа гарах гэж байна. Есдүгээр сарын 22-нд “Central tower”-т болсон VIP тоглолтынхоо зурагнуудыг хүнээс авах ёстой. Бас Дэйситэйгээ уулзахаар болзсон. -Ирэх жил хийхээр төлөвлөсөн тоглолтынхоо тухай тодруулахгүй юу? -Ирэх жилийн хавар юм уу, намар бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна Монголын хөгжмийн зохиолчдын дан хийлд зориулсан бүтээлүүдийг тоглох юм. Мэдээж судалгаа, бэлтгэл их хэрэгтэй. Тоглоод …

Read More

“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд энэ сарын 23-нд 17.00 цагт Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Эртний сайхан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголчууд хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөн дээдэлж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмидийн уран бүтээлд илэрлээ олсон байдаг. Түүний зургууд нь дүрслэх урлагийн илэрхийллийн арга болох, дүрсийн бэлгэдэл, хэлбэр, галбир, өнгө, хөрвөсийн бэлгэдэл зэргээр илэрхийлэгдэж байдаг байна. Ц.Цэгмидийн бүтээлд морь, үхэр, тэмээ, хонь, ямаа, нохой, загас зэрэг амьтны дүрслэл их байдаг бөгөөд морины дүрсээр амьдралын эрч хүч, хийморь, үхрээр баян чинээлэг амьдрал, тэмээгээр аз жаргалтай…

Read More

Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит “Ари, романс дуулаачдын улсын IV уралдаан, олон улсын II уралдаан” амжилттай үргэлжилж байгаа билээ. Уралдааны II шатанд нийт 5 сопрано, 5 тенор, 4 баритон, 6 баргил хоолой шалгаран үлдсэн байна.

Read More

Дэлхийн супер одод Жастин Бибэр болон Селина Гомез нар салаад удаагүй байгаа. Хосууд ч энэ шийдвэртээ бүрэн итгэж чадахгүй байгаа бололтой. Селинагийн найзууд түүний сэтгэл санаа тун хэцүү байгаа хэмээн ярьжээ. Америкийн хөгжмийн ЕМА авардс-аас Жастин Бибэр олны таашаал хүртсэн залуу дуучнаар шалгархад Сэлина тун ч их баярласан юм.

Read More