БНЧех улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас Чех орны Чингис судлаачид, тэдний бүтээлийг эрэлхийлэн сурвалжлах ажил зохиож, 100 шахам жилийн тэртээ Прага хотод хэвлэгдсэн “Чингис хаан- тэнгэрийн ташуур” ном, түүний зохиогчийн талаар дараах мэдээг хүргүүлсэн юм.
Прага хотноо 1936 онд хэвлэгдэн гарсан “Чингис хаан-тэнгэрийн ташуур” номын зохиогч нь эмч Ёсэф Аул юм. Энэхүү ер бусын ном нь Чехийн Ази судлалын ном, судалгааны бүтээлүүдийн дунд хүндтэй байрыг эзэлдэг бөгөөд эрээд олдошгүй ховор номын нэг болжээ.
