Өвөрмөц хэрнээ чадалтай хоолойгоороо алдар нэр нь дэлхийд түгсэн дуучин бол Адель. Түүнээс өөр нэг дор Грэммийн шагналыг зургаагаар нь түүж байсан дуучин үгүй. Алдарт дуучин Адель, түүний нөхөр Саймон Конеки нар бяцхан хүүгээ өлгийдөж авснаас хойш сар ч болоогүй байна. Адель амаржихаасаа өмнө олны нүднээс хэсэгтээ л далд байсан юм. Гэвч түүнийг алдарт сэтгүүлч Андерсон Күүпер “60 минут” ярилцлагын нэвтрүүлэгтээ оруулж амжсан билээ. Адельтэй ярилцлага хийж байсан сэтгүүлчид түүний бие, галбирын талаар огтхон ч асууж байгаагүй. Тэгвэл “60 минут”-ын үеэр сэтгүүлч түүнээс өөрийнхөө галбирт яагаад санаа зовдоггүй юм бэ гэж асуужээ. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Карл Лэжерфийлд “Метро” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр 24 настай гэхэд арай л тарган” гэж хэлсэн нь тухайн үедээ хэвлэлүүдийн өлгөж авсан шуугиан байсан юм. Күүперийн асуултад дуучин бүсгүй юу гэж хариулсныг нэвтрүүлгээс нь хөрвүүлэн хүргэж байна.
Зохиогч: Урлаг
Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Шинэ цирк” төвөөс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн хүрээнд өсвөрийн циркчдийн анхдугаар фестивалийг энэ сарын 15-17-нд зохион байгуулах аж. Фестивальд 8-18 насны өсвөрийн циркчид авьяас чадвараараа уралдах бөгөөд үүнд Дархан-Уул, Эрдэнэтийн “Шонхоодой” цирк, Өмнөговь аймгийн “Галбын говь”-ийн залуу циркчид оролцох тухайгаа мэдэгдээд байгаа гэнэ. Мөн Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ой тохиолдуулан өнгөрсөн тавдугаар сард түүний хүү, хөгжмийн зохиолч Р.Энхбазар “Би тэнгэр эцэгтээ өргөх дуу” тоглолтыг хийсэн бол охин Р.Нарантуяа нь “Шарласан хуудаснаа амилах аавын минь дүр төрх” дурсамж хэвлүүлжээ. Тус номын нээлт энэ сарын 16-нд Хаан банкны номын санд болох юм байна.
Урлагийн хүний сэтгэлээс үргэлжийн мөнх гэрэл гэгээ цацарч явдаг гэсэн сайхан үг бий. Тэр ч утгаар бодсон урлаг хэмээх их айлын гэгээн хоймор уянга яруу, уран гуа Янжинлхам бурхан залардаг биз ээ. Ингэж хэлэхийн учир нь сонгодог урлагийн ноён оргилуудын нэг “Гамлет” жүжиг ирэх сарын есөнд УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Дэлхийн жүжгийн хаан Уильям Шекспирийн бүтээл “Гамлет” жүжиг ийнхүү УДЭТ-ын алтан тайзанаа залрах гэж буй энэ үед тус театрын захирал Д.Цэрэнсамбууг амралтын өдрийн VIP ярилцлагын буландаа урьлаа. Ингээд уран бүтээлийн халуун яриа хөөрөлдсөнөө мэргэн уншигч танд хүргэе.
Дэлхийн супер од америкийн шилдэг балетчин, жүжигчин “Sascha Radetsky” Саша Радецки өчигдөр Монголд ирсэн билээ. Тэрбээр манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд энэ сарын 16,18-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох А.Аданы “Жизель” балетын Албертын дүрийг амилуулхаар ийнхүү хүрэлцэн иржээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог бүтээл”-2012 орон нутгийн театр чуулгуудын дунд уламжлал болгон зохиогддог улсын уралдаан эхэллээ. Уралдааныг 2012 оны 10 сарын 21-ээс 12 сарын 10-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулна.
Олон улсын дуурийн дуулаачид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах юм. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын 5-р уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус уралдаан нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нь сайжруулах, шинэ залуу чадварлаг дуучдыг дэлхийн тавцанд гаргах зорилготой юм. Тус уралдааны 2 шат энэ сарын 27,28-ний өдрүүдэд болох бөгөөд 3-р шатны шалгаруулалт буюу “ГАЛА” концерт нь 30-нд зохиогдох ажээ.
Оросын буриадын оддын эрэлд тэмцээний ялагч болж анхлан уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын их танхимд энэ сарын 15, 16-нд 19.00 цагт анхны бие даасан тоглолтоо “Гэртээ хүрэх зам” нэртэйгээр хийх гэж байна. Түүний тоглолтын тасалбар 30, 40 мянган төгрөгийн үнэтэйгээр өнөөдрөөс худалдаанд гарчээ. Б.Амархүүгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Борхүү ажиллаж байгаа юм.
Төрийн Соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Эртний сайхан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн “СУВД“ арт галерейн үзэсгэлэнгийн танхиbд 2012 оны арваннэгдүгээр сарын 23 нд 17.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Монголчууд балар эртнээс эхлэн хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөн дээдэлж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмэдийн уран бүтээлд илэрлээ олсон байдаг.
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархалын концертоо ирэх 12 сарын 01-нд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ.
Дэлхийн сая сая эрчүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байдаг үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдээрээ алдартай “Victoria’s Secret”-ийн дотуур хувцасны шоу өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотод болж, алдартай дуучин Жастин Бибер, Кени Уэйст, Рианна, Бруно Марс нар ая дуугаа өргөжээ.
