Зохиогч: Урлаг

Монголын рок поп урлагийн сахиусан тэнгэрүүд болох “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ.

Read More

Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү. Тэгвэл “Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран “Улаанбаатар, би чамд хайртай!” ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн ойг тохиолдуулан зохиож буй тус наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Хэрвээ та ухаалаг гар утастай бол 1-7 минутын хооронд Улаанбаатар хотынхоо тухай кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.

Read More

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 21- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тухайд баримлын бүтээл бол гипсээс бусад материалаар хийсэн байх бөгөөд бүтээлийн сэдэв, хэмжээ чөлөөтэй, гадуур, дотуур жааз чанарын баталгаатай, туханй бүтээлийн хуулбарлагдаагүй эх хувь нь байх хэрэгтэй аж. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч хоёр л бүтээлээрээ оролцох боломжтой юм байна.

Read More

Нийслэлийн 373 жилийн ойн баярыэ өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурийг цэнгүүлэх ажиллагаа энэ сарын 29-нд болно. Мөн өдөр нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бол 26-ны өдрийн 14.00 цагт “Тэргүүний өрх гэр”-ийг шагнах ажиллагаа “Хангарьд”ордны 14 давхарт болно. Түүнчлэн нийслэлийн ойд зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмыг зохиох юм байна.

Read More

“Форбс” сэтгүүлээс нас барснаасаа хойш хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг жүжигчин “Элизабет Тэйлор” тэргүүлсэн байна. Тэрээр нас барснаасаа хойш 210 сая ам.долларын орлого олсон аж. Жагсаалтад тэргүүлэхэд нь түүний үнэт эдлэлүүдийг дуудлага худалдаагаар борлуулсан хөрөнгө ихээхэн нөлөөлжээ.

Read More

Домогт Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни саяхан телевизийн ярилцлагад Йоко Оно бол Битлз тарах шалтгаан биш байсан хэмээн ярьжээ. Тэр хамтлагийг тараагаагүй, энэ нь ч тодорхой үнэн хэмээн ярьсан юм. Хамтлагийн хөгжмийн зохиолч Девид Форст дараа сард мөн Аль-Жазейра телевизийн нэвтрүүлэгт орох гэнэ. Тэрээр ч мөн ялгаагүй Макартнитай утга нэг зүйл ярих аж. хүмүүсийн таамаглаж буйгаар түүнийг илүү нарийн дэлгэрэнгүй яриа өгч магадгүй хэмээн найдаж байгаа юм. Мэдээж хэрэг энэ ярилцлага Битлзийн амьдрал болоод 1980 онд болсон Жон Ленноны үхлийн талаар, түүний дуулсан хамгийн гайхалтай уран бүтээл болох Imagine дууны тухай ярилцах юм.

Read More

Ардын урлагийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор “Монгол ардын соёл урлаг, хөгжмийг хөгжүүлэх холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаж дэргэдээ “Монгол нэгдэл” буюу “Монгол” энтертайнментыг байгуулжээ. Ийнхүү үйл ажиллагаа албан ёсоор эхлэх гэж байгаатай холбогдуулан албан ёсныхоо нээлтийг ирэх сарын 01-нд “UB Palace”-ын их танхимд хйихээр болжээ.

Нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Монголын рок попын хамтлаг дуучид оролцсон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болох ажээ.

Read More

АНУ-ын “ARC” салоноос урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 70 сургуулийн дунд, жил бүр уламжлал болгон шилдэг бүтээлийн уралдаан зарладаг. Харин энэ удаагийн тэмцээнд Италийн урлагийн “Florence Academy of Art” сургуульд мэргэжил дээшлүүлсэн уран барималч, зураач Б.Баясгалан хэмээх монгол залуу тэргүүн байр эзэлсэн байна.

Read More

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга өнөө жил 80 насныхаа ойтой золгож буй билээ. Үүх түүх арвинтай тус чуулгынханд ярих хэлэх, үзүүлж харуулах зүйл их бий. Тиймээс энэ бүхнийх нь зах зухаас хуваалцахаар тус чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй уулзлаа.

Read More

Монголын номер нэг гитарчин гэгддэг Өөжгий буюу С.Өлзий-Орших суудлын автомашины асар их хоббитой бөгөөд интернэтэд нэг суувал автомашины вэб сайтуудаар тэнээд өмдөө индүүдэх гээд залгаснаа хүртэл мартан шатааж байсан түүхтэй ажээ. Тиймээс ч түүнийг найзууд нь “Автомашины цагаан толгой” хэмээн нэрийддэг. Өөжгийгийн хамгийн сайхан мөрөөдөл бол дэлхийн сүүлийн үеийн Ferrari машин хөлөглөж хурдны замаар давхих бөгөөд үүндээ ойртохын тулд нэгэн машин цуглуулагчаас Мерседес бенз загварын “өвөөгийн өвөө” гэгддэг авто хүлгийг 15 сая төгрөгөөр худалдан авснаа анд нөхөддөө гайхуулжээ.

Read More