Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр анхны бие даасан талархалын тоглолтоо хийхээр болсон талаар яригдаж эхэллээ.
Зохиогч: Урлаг
Алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжиг хэдхэн хоногийн дараа Монголын тайзнаа амилна. Жүжгийн уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд нууцаа дэлгэлээ. Уг алдарт жүжгийг анх 1601 онд тайзнаа амилуулсан гэх баримт байдаг. Тэгвэл дөрвөн зуун жилийн хугацаанд дэлхийн бараг л бүх улс уг гайхамшигт бүтээлийг өөр өөрийнхөөрөө амилуулах гэж хичээсээр иржээ. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн бүтээх “Гамлет” тэдгээрээс юугаараа ялгаатай байх бол, ямар нэгэн зүйлээр давуу байж чадах болов уу гэсэн бодол толгойд эргэлдсээр багагүй хугацааг үдсэн билээ. “Гамлет”-ын багийнхныг эртнээс таних боловч дээрх асуултад хариулт олохын тулд яг л анх удаа харж байгаа мэт нэг нэгээр нь анхааралтай сонжив.
“Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хүндэлдэг. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа тячаангүй өгзгөө ил гаргасан зургаа байрлуулсан нь олон зуун сэтгэгдэл авсаар байгаа ажээ.
НЬЮ-ЙОРК. /ВВС/. “Disney” кинокомпани “Оддын дайн” алдарт кино цувралыг бүтээсэн нэрт найруулагч Жорж Лукасаас кинокомпанийг нь 4 тэрбум доллараар худалдан авчээ. “Оддын дайн”-ыг шинэ залуу үеийн киночдод хүлээлгэн өгөх цаг болжээ” хэмээн Жорж Лукас хэлсэн байна. Харин “Disney” кинокомпани тус киноны ээлжит 7 дугаар ангийг 2015 он гэхэд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүний дараа 8 ба 9 дүгээр анги гарах бөгөөд 2-3 жил тутамд шинэ анги бүтээх аж. Сүүлчийн анги нь 2005 онд гарсан уг киноны үргэлжлэлийг үзэгчид тэсэн ядан хүлээсээр байна.
Ирэх сарын эхээр УДЭТ-ын тайзнаа тавих гэж байгаа аугаа их Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн найруулагч Ч.Түвшинтэй бэлтгэлийн нь үеэр ярилцлаа.
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид жил бүр БНХАУ-д болдог Олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцдог. Тэд энэ жил “Хүрэл арслан” цомын эзэн болсон баяртай мэдээг дуулгалаа. Уг тэмцээн нь урд хөршөд зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд Монте Карлогийн циркийн наадмын дараа орох нэр хүндтэй, циркчдийн хувьд спортоор бол дэлхийн аваргын дайтай тэмцээн юм байна. Уг тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНХАУ-ын Wuhan хотноо болж, дэлхийн 16 улсын 26 хамтлаг, 200-гаад циркийн жүжигчин ур чадвараа уралдуулжээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин энэ сарын 24-нд Испанийн “Valencia Opera”-д олон улсын хэмжээнд анх удаа Ж.Вердийн “Риголетто” дуурьт тоглох гэж байна. Уг дуурийг анх удаа олон улсын дурийн гоцлоочидтай хамтран ийнхүү үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Э.Амартүвшин өнгөрсөн зургадугаар сард Бээжинд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнд алдрын алтан медалийг Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари авчирсан билээ.
Нью-Йоркийн Манхеттэнд байрлах Бродвэй театрын бүхий л тоглолтыг хар салхинаас болж хааж, зарим тоглолтуудыг хойшлуулах шийдвэрийг өнөөдөр хотын дарга Майкл Блумберж гаргажээ. Хотын даргын дээрх шийдвэрээр Бродвэйн хамгийн их үзэгчидийн хөлд дарагддаг “The Lion King” болон “Phantom” ийнхүү хаалгаа бариад байгаа юм байна. Энэ үеэр Кейра Найтлийн гол дүрд тоглосон “Anna Karenina”-ээс эхлээд хэд хэдэн кино гарах боломжгүй болоод байгаа юм байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэл өчигдөр “Монгол кино” нэгдэлд ажиллалаа. Тэрбээр тус нэгдэлд хадгалагдаж буй алтан үеийн кино фонд, кино хальс боловсруулдаг үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, тус нэгдлийн уран бүтээлч, албан хаагчидтай уулзсан юм.
