Зохиогч: Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана ирэх сарын 2-нд “Интер ном” номын дэлгүүрт уншигчидтайгаа уулзана. Зохиолч 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны цангааг тайлсан билээ.

Read More

Холливудын цуутай хосын тоог нэгээр нэмсэн хосууд бол дуучин Жастин Тимберлейк, жүжигчин Жессика Билл нар. Хэдийгээр эхнэр нь нөхрийнхөө овгоор нэрлэгдэх ёстой ч одод олонд танигдсан нэрээ өөрчлөхгүй байх тохиолдол бий. Харин Жессика Билл нэрээ Жессика Тимберлейк болгожээ. Хосууд саяхан болсон хуримынхаа зургийг “People” сэтгүүлд 300 мянган доллараар худалдсан гэнэ. Жессика “Мэргэжлийн минь нэр хэвээр үлдэх боловч бодит амьдрал дээр би хатагтай Тимберлейк байх болно” хэмээжээ.

Read More

Кимчиний эх нутаг Солонгосыг өнөөдөр дэлхий дахинд зөвхөн “Gangnam style” тодорхойлж байна. Тэр ч байтугай хүнс, бараа экспортолдог шиг Азийн орнуудаас анх удаа соёлын экспорт хийсэн улсаар Солонгос шалгарав. Экспорт гэдгийн учир нь өдгөө дэлхийн улс болгонд энэ дууг дууриан дуулж, бүжиглэж, бүх л зүйлд ашиглаж байна. Youtube сайтад клипийг нь 1.2 тэрбум удаа үзэж, дэлхийн улс орнуудад түүнийг хуулбарласан 26 мянган клип мэндэлжээ.

Read More

Лос-Анжелесийн Холливудын толгод дээрх “HOLLYWOOD” (“Холливуд”) гэсэн цуутэй үгийг сэргээн засварлаж байгаа тухай The Hollywood Sign сайтад мэдээлжээ. Алдартай үгийг бүтээсний 90 жилийн ой ирэх онд болох бөгөөд энэхүү ойг угтуулан хийж буй уг засварыг аравдугаар сарын эхээр хийж эхэлжээ. Ажилчид 15 метр өндөр үсэгнүүдийн тоос шороо, зэвийг арилгаад нийт есөн үсгийг цагаанаар будна. Засварт 400 галлон буюу 1,5 мянган литр будаг зарцуулах бөгөөд засвар арван долоо хоног үргэлжлэх гэнэ.

Read More

Холливудын нэрт жүжигчин, Ирланд, АНУ-ын иргэншилтэй Пирс Броснан өнгөрсөн долоо хоногт Испанийн “Майорка дэйли” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр тус аралд “A Long Way Down” киноны зураг авалтад оролцож байгаа юм. 59 настай жүжигчин “GoldenEye”, “Tomorrow Never Dies”,”The World Is Not Enough” болон “Die Another Day” кинонд тагнуулч Жэймс Бондын дүрийг бүтээснээр дэлхий нийтийн танил болсон билээ.

Read More

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Read More

УДБЭТ 50 жилийн хугацаанд 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата”, “Риголетто”, “Отелло”, “Трубадур”, “Аида”-гаар Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон билээ. Энэ хамт олон 50 жилийнхээ түүхэн ой болон Дж.Вердийн 200 жилийн ойг угтан түүний алдартай бүтээл “Реквием”-ийг энэ сарын 27-нд буюу өнөөлөр тайзнаа тоглохоор болжээ. Дж.Вердийн энэхүү бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн удирдлагаар УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, ЦДБЭЧ-ын найрал дуучид хамтран тавих гэж байгаа юм.

Read More