Зохиогч: Урлаг

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид намрын коллекцдоо оксфорд стилийн намхан ултай, үдээстэй ботинкоос эхлээд дисконы эрин 1980-аад оныг санагдуулам тод, гялалзсан өнгөтэй өндөр өсгийтүүдийг ч багтаажээ. Түүнчлэн өлмий хэсгээрээ онгорхой, өндөр өсгийтэй гутлууд энэ намрын нэг моод. Гэхдээ манайх шиг хүйтэн уур амьсгалтай орны бүсгүйчүүдэд энэ нь тийм ч тохиромжтой биш болов уу. Тэгвэл хагас түрийтэй, намхан өсгийтэй гутлыг та хаана ч өмссөн маш загварлаг харагдах болно. “Vogue”, “Glamour” тэргүүтэй сэтгүүлийн онцолсон 2012 оны намрын гутлын загваруудаас хүргэе.

Read More

Германы нэрт загвар зохион бүтээгч, “Chanel” брэндийн загварыг тодорхойлогч Карл Лагерфилд Парисын загварын долоо хоногийн үеэр өөрийн коллекцоо танилцууллаа. Энэхүү загварууд нь ирэх оны хавар, зуны хувцасны чиг хандлагыг тодорхойлсон байна. 79 настай загвар зохион бүтээгч коллекцоо танилцуулсны дараа “Ле Монде” сонинд өгсөн ярилцлагадаа “Би цаашид цүнхний нэг хэвийн загварыг эвдэхийг хичээнэ. Цүнх бол эмэгтэйчүүдийн чухалд тооцогдох хэрэглээ юм. Арьсан цүнх ирэх онд давамгайлах болно” гэжээ. Түүний загварын шоуг Францын болон дэлхийн хэмжээний алдартнууд үзэж сонирхсон байна. Тухайлбал, Жан Кордион, Эмма Шнайдер, эрэгтэй модель Баптисте Жиабикони болон дуучин Кэни Уэст нар байв. Хамгийн хүндтэй зочин нь дуучин Женнифер Лопез…

Read More

Японы төгөлдөр хуурч, “Зүүн гарт” хэмээн алдаршсан Изүми Татэно энэ сарын 6, 7-нд Улсын филармонид тоглох гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол, Япон улс найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй. Түүнчлэн манай улсад хэд хэдэн удаа ирж ХБК-ийн сурагчид, симфони найрал хөгжмийг удирдсан удирдаач Хисаёши Иноүэ, Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглолтод оролцоно. Изүми Татэно хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу”, Ёшимацүгийн “Music for Tairo no Kiyomori”, Кояамагийн “Ainu no uta for string orchestra”, Равелийн төгөлдөр хуурын концертийг толилуулах юм байна.

Read More

Их Британийн “UK Chart” сүүлийн үед дэлхийд нэртэй хамтлаг дуучдын ашиг орлогоороо тэргүүлж байгаа цомгуудыг таницуулсан байна. “UK Chart”-ийн танилцуулснаар хамгийн их ашиг олсон цомгоор алдарт Абба хамтлагийн хит дуунуудаас бүрдсэн “Gold Greatest Hits” цомог дөрвөн сөя ам долларын ашиг олж шилдгээр шалгарсан байна.

Read More

“Вox office” өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдээ тодруулж ашиг орлогоороо эхний таван байранд орсон уран бүтээлийг танилцуулжээ. “Вox office”-ийн танилцуулснаар “Sony pictures”-ийн “Hotel Transylvania” кино 26.6 сая евро буюу 43 сая ам долларын ашиг олж нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин найруулагч Риан Жонсоны шинжлэх ухааны адал явдалт “Looper” кино 13 сая евро буюу 21.2 сая ам доллар олсноор хоёрдугаар байранд оржээ.

Read More

Поп, опера урсгалаар уран бүтээл хийдэг “Увертюра” хамтлагийнхан энэ жил гурван нас хүрч байгаа билээ. Тэд аравдугаар сарын 4-нд буюу ирэх пүрэв гаригт 19.00 цагаас хуучнаар “Ард” кино театрт байрлах “Од” театрт анхны цомгийнхоо баярт зориулсан “VIP” тоглолт хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо урилгын гэх тодотголтой хийж байгаа учраас тасалбар борлуулахгүй, гурван жилийн турш хамтарч ажилласан байгууллага, ААН, хөгжмийн студи зэрэг тэдэнд тусалсан хүмүүст тоглолтоо үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Read More

“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Хоёр ертөнцийн буудал” драмын анхны жүжгээ өлгийдөн авч, урлаг судлаач, мэргэжил нэгт нөхдөөсөө “сонгодог” гэсэн үнэлгээ аваад байгаа билээ. Нээлтийн тоглолтынхоо дараа бууриа сэлгэн, үзэгчдийн хүсэлтээр долоо хоног сунгаж тоглосон ч тэднийг үгүйлсэн үзэгчид одоо хүртэл утас цохин, “Сонгодгийг дахиулъя” хэмээн шалах болсон гэнэ. Тиймдээ ч хошин урлагийн тоглолтын тасалбар шагаар зарагдах болсон өнөөгийн нийгэмд драмын жүжгийн тасалбар шагийн үнэд хүрч, үзэгчид үнэ хаян авч байсан нь ховор.

Read More

“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-д “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл удтал хүлээлгэсэн түүний тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Суудлын зэрэглэлээсээ хамааран тус тоглолтын тасалбар 20, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “UB Palace”-ын кассаас, мөн 1950, 1617 дугаарт захиалан хүргүүлж болох нь ээ.

Read More

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг энэ сарын 10-14 хооронд тайзнаа амилах нээ. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажиллаж байгаа ажээ.

Жүжгийн гол дүрүүдэд: МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг, МУГЖ Г.Хонгорзул, Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.

Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж байгаа гэнэ.

“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн хурал 2012 оны 10-р сарын 5 өдөр12 цагаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болох ажээ.

Read More