Зохиогч: Урлаг

Монголын урлагийн нэрийг дэлхийд гараж яваа, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат энэ намар буюу ирэх аравдугаар сарын сүүлээр дан хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Тэрбээр зөвхөн “Аравт” түүхэн киноны хөгжмийг тайзнаа тоглон үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Тайз, дэлгэц хосолсон уг тоглолтоо “АСА” циркт хийх бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар “On&Off” продакшн ажиллах юм байна. Түүнчлэн “Sweetymotion” хамтлагийнхан уг тоглолтын бүх л зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа ажээ. Хэдийгээр манайд энэ төрлийн дан нэг киноны хөгжмөөр тоглолт хийж байсан удаагүй ч тэрбээр дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын жишгээр уг тоглолтоо хийхээр зорьж буй ажээ. Түүний тоглолтод Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний цөөхүүл хөгжимчдийн уралдааны гранпри шагналтай шилдэг ардын хөгжимчид болон ДБЭТ-ын найрал дуучид оролцох аж.

Read More

Тун удахгүй сонсогч фэнүүддээ 15-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо толилуулах гэж буй “Номин талст” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлдээ ханцуй шамлан орцгоосон бөгөөд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж буй бэлтгэлийнхэн видео бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холливудын жүжигчин Клинт Ийствүүд, Барбара Страйзанд, Лиза Миннелли нар уригджээ. Пол МакКартни Легионы одонгоор шагнуулснаа нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Хөгжмийн ертөнц дэх нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын нэг Пол МакКартнид 1997 онд Их Британийн хатан хаан II Элизавета Сэр хэмээх цол олгосон билээ.

Read More

Ким Кардашян саяхны нэгэн үдэш найз залуугынхаа урилгаар хүндэтгэлийн зоогонд ирэхдээ үнэхээр дэгжин даашинзтай ирж түүнийг гайхшруулжээ. Тэрээр америкын шоу бизнэсийн од тэрээр цаг үргэлж бусдыг гайхшруулсан зүйлсийг хйиж явдаг нэгэн билээ.

Read More

Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг байжээ. Тэрбээр өвөрмөц хоолой болон тайзан дээрх биеэ авч явах байдлаараа олны танил болжээ. “Куин” хамтлагийнхаа дууны үг зохиодог Меркьюри «Bohemian Rhapsody», «Killer Queen», «Somebody to Love «, «Don’t Stop Me Now», «Crazy Little Thing Called Love», «We Are the Champions «, «Barcelona» зэрэг дэлхийн шилдэг дуунуудыг зохиосон юм. Тэрбээр мөн бие даасан уран бүтээлээ туурвин продюсероор ажиллаж байв. Меркьюри Африкийн Занзибар улсын Парси гэдэг газар төрж, өсвөр нас хүртлээ Энэтхэгт байсан учир түүнийг Британийн хамгийн анхны ази рок дуучин гэж үздэг байна. Нэрт дуучин тэрбээр 1991 оны 11 дүгээр сарын 24-нд ДОХ өвчнөөс үүдэлтэй уушигны идээт үрэвслээр нас баржээ. Түүний хувьд олон нийтэд ДОХ туссан гэдгээ мэдэгдсэний дараа өдөр хорвоогоос хальжээ.

Read More

Төрөлхийн гоо үзэсгэлэнг төрмөл шивээсээр гоёсон еротик охидын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна. Учир нь шивээс гэдэг нь урлагийн нэгэн төрөл бөгөөд дэлхийн бүх улс орнуудад өндөр хөгжсөн байдаг. Гоо үзэсгэлэнт охид ч бурханы төгс урлагийн бүтээл хэмээгээд шивээстэй охидын еротик зурагнуудыг толилуулж байна.

Read More

Домгийн өглөө” мюзикл бүтээлээ хийх гэж хэрэндээ л зүдэрсэн гэх гавьяат жүжигчин Т.Ариунаа ёстой л нэг хаширчээ. Дууны клипэнд ихэвчлэн өөрөө тоглох дуртай тэрбээр нэгэн үе “Хэрвээ би жүжигчин байсан бол ямар ч дүрийг харуулж чадна” гэж бардамнаж явсан. Харин бүтэн жил шахам үргэлжилсэн “Домгийн өглөө” мюзизл киноны зураг авалт, түүхэн дүрүүдээс болоод гавьяат маань нэлээд шантарсан аж. Тиймээс саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ найз нөхдийнхөө өмнө “Би одоо тэгж том дуугарч чадахаа больсон.

Read More