Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Пол МакКартнийг Легионы одонгоор шагнажээ
Нийгэм

Пол МакКартнийг Легионы одонгоор шагнажээ

Урлаг Урлаг09/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_МакКартнийг_Легионы_одон7136559272012-09-09-21-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холливудын жүжигчин Клинт Ийствүүд, Барбара Страйзанд, Лиза Миннелли нар уригджээ. Пол МакКартни Легионы одонгоор шагнуулснаа нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Хөгжмийн ертөнц дэх нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын нэг Пол МакКартнид 1997 онд Их Британийн хатан хаан II Элизавета Сэр хэмээх цол олгосон билээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Пол МакКартнид Легионы ордонг гардуулахдаа “Би “Битлз”-ээс “Роллинг Стоунс”-ыг илүүд үздэг” хэмээн хошигножээ. Францын хамгийн нэр хүндтэй шагнал Легионы одонг 1802 онд Наполеон Бонапарт санаачилсан юм байна. Легионы одонг ямар ч мөнгөн шагнал дагалддаггүйгээр барахгүй шагналын эзэн медалиа Францын үнэт эдлэлийн албан ёсны дилерээс худалдан авдаг гэдэг. Өдгөө 70 настай золгож буй Сэр Пол МакКартни Твиттерээр Францын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Ливерпулийн домогт “Битлз” хамтлагийн “Yesterday”, “Hey Jude”, “A Hard Day"s Night” зэрэг дуунууд одоо ч хит дуу хэвээр байгаа бөгөөд 1970 онд хамтлаг тарахад Пол МакКартни соло карьер хөөсөн билээ.

Н.ЭНХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.