Зохиогч: Урлаг

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Японы Канагава мужийн урчуудын холбооноос энэ жил тохиож буй Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ тус холбооныхон 2004 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн ба боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн болон зургийн багш нарын дунд сургалт семинар зохион байгуулж, мөн хот хөдөөгийн сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил тав дахь удаагийн уралдаанаа ийнхүү дүгнэхэд бэлэн болжээ.

Read More

Рок поп оддын энэ намрын анхны цугларалт 09 дүгээр сарын 21-ний баасан гаригт УБ Паласт болох гэж байна. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт дээр монголын рок попын бараг бүх хамтлаг, дуучин ирж оролцоно. Г.Пүрэвдоржийг манай үзэгч, сонсогчид “Улаанбаатарын үдэш”, “Нандин эрдэнэ”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг олон сайхан дуугаар нь андахгүй.

Read More

Vivid Entertainment Group долоо хоног болгон папарацци болон Америкийн порно индустригийн хамгийн шилдэг таван эрхмийг зарладаг. Гэхдээ байгуулагдаад 24 жил болоход албан ёсны зөвшөөрөлтэй есхөн бичлэг иржээ. Гэхдээ тэдгээр бичлэгийн эзэд болон нэр хүндтэй эрхмүүд гомдол гарган скандал үүсгэх нь их. Саяхан гэхэд л жүжигчин Верн Тройер өөрийн бичлэгийг хууль бусаар тараасан хэмээн заргалдаад ялсан. Тэрээр “Остин Пауэрс” киноны Мини-Мыгийн дүрийг бүтээн олонд алдаршсан нэгэн. 20 сая ам.долларыг шүүх түүнд олгуулах шийдвэр гаргажээ. Ингээд папарацци болон сонирхогчийн шилдэг таван хоум-видеог танилцуулъя.

Read More

Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий.

Read More

Реппер B.A.T кино урлагт дахин хүч үзжээ. Тэрбээр “Big Fish” буюу “Том загас” киногоо энэ сарын 12-нд кино “Өргөө”, “Соёмбо” кино театруудад гаргах гэж банйа. Өнгөрсөн оны аравдугаар сард зураг авалтаа хийн эхэлсэн “Dash Films”-ийн анхны бүтээл “Big Fish” киноны ерөнхий найруулагчаар реппер B.A.T, продюсераар Г.Дашням нар ажилласан бол гол дүр болох Соёмбод дуучин Б.Амархүү тогложээ. Киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар өрнөх аж.

Read More

Женифер Лопез найз залуу Каспер Смарттайгаа хүүхэдтэй болоход гэмгүй хэмээн ярилцаж суугаа гэнэ. Тэрбээр “Бидний гэр бүл одоо маш сайхан эрч хүчийг мэдэрч, хүүхэдтэй болоход бэлэн байгаа. Би түүнд хайртай” гэжээ. Өдгөө дуучин бүсгүйн ихрүүд дөрвөн нас хүрч байгаа бөгөөд Макс, Эмми гэдэг аж. Ихрүүд Ж.Лопезийн хуучин нөхөр Марк Антонигийн хүүхэд юм.

Read More

“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.

Read More

Италийн Лидо аралд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Венецийн кино наадам албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Кино ертөнцийн шилдгүүдээ тодруулж буй уг наадамд Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Дукийн “Pieta” кино шилдгээр тодорч “Алтан арслан” хүртжээ.

Read More

Канадын 26 настай поп дуучин эмэгтэй Карли Ре Жепсений клип нь 2012 оны зуны дууны хит-парадыг тэргүүлэв. Хөгжмийн сэтгүүл Billboard жил тутмын “Songs of Summer” чансаандаа тавдугаар сарын сүүлийн даваа гаригийн Дурсгалын өдрөөс есдүгээр сарын эхний даваа гаригийн Хөдөлмөрийн өдөр хүртлэх хугацаанд Америкийн чартад орж байсан дуунуудаас шилэлт хийсэн байна.

Read More