Зохиогч: Урлаг

Манай урлаг соёл спортынхонд Увс аймгийхан нэлээд байдаг. Тодруулбал улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд Увс аймгийхан тэргүүлэх болж, нутгийн удирдлагуудаа сандралд оруулж байгаа бол урлаг соёлынхоныг МУГЖ С.Жавхлангаар тэргүүлэн байгаа. Дуучдаас гадна жүжигчид ч олон байгаа. Маск-ын Эрдэнэзаан Увс аймгийнх бол УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг бас л Увсынх. Түүчнлэн сүүлийн үед уянгын дуугаараа уяраадаг болсон дуучиг A cool мөн л Увсынх аж. Эдгээр олны танил жүжигчин, дуучид маань нэг нэгнээсээ хар багаасаа таних бөгөөд зарим хоорондоо дурлалцаж явжээ.

Read More

“Хөөрхөн дэлхий” төвийн тэргүүн Ч.Уранхолбоо буюу Ану Сингапурт болсон Global leadership-ын уулзалтанд оролцжээ. Өдгөө Сингапурт суралцаж буй тэрээр эх орныхоо нүүр царай болсон гайхалтай бүсгүй болохоор сэтгэл шулуудан ийнхүү суралцаж байгаа гэнэ. Үргэлж гоо сайхандаа анхаарч явдаг дуучин бүсгүй маань энэ удаад ч хөөрхөн төрхөө хадгалсаар яваа бөгөөд түүний өнгө өнгөөр солонгорох урт даашинз, ягаан үсний даруулгаар гоёсон нь их дэгжин харагдаж гайхалтай зохиёон ажээ.

Read More

2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлээд хэн хүнгүй л үр хүүхдээ хичээл цэцэрлэгт нь хүргэж өгцгөөгөөд эхэлцгээсэн билээ. Тэдгээрийн нэгэн адилаар Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хүү Б.Энэрлэн сургуульд оржээ. Дуучин Д.Болд хүүгээ сургуульд хүргэж өгсөн бөгөөд нийт сурагчдад зориулж дуулж өгсөн байна. Дуучин Д.Болд эрдмийн үүдийг нээж сургуульд орж байгаа бүх дүү нартаа мундаг хүн болохыг хүсэн ерөөе гэж… Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Read More

“Үл таних эмэгтэй” кинонд тоглож олны танил болсон жүжигчин О.Долгорыг тачаангуй эмэгтэйн дүрд тохирох нэгэн гэх болжээ. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ. Харин тэрбээр “Санал тавьсан кино болгонд тоглохгүй. Түүний оронд чанартай ганц нэг кинонд тоглоно” гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог нэгэн аж. Түүнийг хүмүүс “Үл таних эмэгтэй” гэдэг бол тэрбээр нууцлаг эмэгтэй байхыг эрмэлздэг гэнэ. Тиймдээ ч хаана юу хийж байгаагаа тэр бүр олонд мэдэгдээд байхыг хүсдэггүй бололтой. Жүжигчин О.Долгор одоогоор сайхан бүсгүйчүүдийг шилж тоглуулсан гэх “Ану хатан” кинонд Мандарваа хэмээх дүр бүтээж байгаа юм.

Read More

Монголын сайхан бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia 2012” наадмын шилдэг 20 оролцогч тодорчээ. Энэ тэмцээнд оролцохоор 100 гаруй бүсгүй бүртгүүлснээс 20 нь сүүлийн шатанд үлджээ. Тус тэмцээн нь олон улсын жишгээр “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини, “Мисс гүүдвил /ухаалаг, сайн үйлс/” гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулах аж. Шалгаруулалтыг МҮОНРТ-ээр долоон цуврал нэвтрүүлэг болгон хүргэх юм байна.

Read More

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Ж.Баянсэлэнгэ, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс маргааш 07.30 цагаас Нийслэл дэх соёл урлагийн байгууллагуудаар зочлох нь.

Эрхэм түшээд энэ өдөр соёл урлагийн 17 байгууллагаар явж, үйл ажиллагаатай нь танилцахаар болсон байна.

Read More

Латин америкийн алдарт дуучин, жүжигчин, дизайнер, бүжигчин, гээд урлагийн бүх л төрлөөр уран бүтээлээ туурвиж дэлхий даяар алдаршсан “Jennifer Lopez” өнгөрсөн долоо хоногт Маяами арал дээр амрах үедээ хэвлэлийн дагуулуудад баригджээ. Тэд түүний гайхалтай шар Бикинитэй зурагнуудыг авсанаа европын чөлөөт мэдээллийн сайтуудаар цацсаар байгаа ажээ.

Read More

Найз залуугаа хуурч, Hollywood-д шуугиан тариад амжсан, Тwilight-ийн од Кристиан стюарт “On the road” хэмээх шинэ уран сайхны кинонд эротик дүр бүтээжээ. Тус киноны зураг авалтын үеэр буулгасан фото зурагнуудаас хүргэж байна.

Read More

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу 9 сарын 1-нд оюутан залуустаа зориулан “Up music production”-оос урамжлал болгон зохион байгуулдаг “Хичээлийн дараа” супер шоу бямба гаригт болж өндөрлөлөө. Олон мянган залуусыг нэгэн дор цуглуулсан тус шоу 18.00 цагт эхлэх байсан ч 19.40-д эхлэсэн юм. Шоугаа тэсэн ядан хүлээсэн залуус цагаасаа хоцорч буйд нь нэлээдгүй бухимдан шүгэлдэж алга ташсан. Зарим нь Монголын тоглолт цагаасаа ямар эхлэх биш хэмээн тайван хүлээн зогсож байв.

Read More