Зохиогч: Урлаг

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй анхны драмын жүжгээ үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тэд энэ сарын 8-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Хоёр ертөнцийн буудал” Францын жүжгийг толилуулахаар болсоноо албан ёсоор зарлажээ.

Тэд Францын Элчин сайдын яамнаас эл жүжгийг тайзнаа тавихаар албан ёсоор зөвшөөрөл аван монголд анх удаа тайзнаа толилуулахаар болсон юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллажээ. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

Read More

“Матрикс” киногоор олонд танигдсан Холливуудын жүжигчин Keanu Reeves өнөөдөр 48 нас хүрч байна. Сайхан залуу, чадвартай жүжигчин гэж үнэлэгддэг тэрбээр өнөөдөр уйтгартай ганц бие эрийн амьдралаар замнаж байна. Түүний “гунигтай” гэж тодорхойлох болсон амьдрал руу хором өнгийе.

Read More

Дөнгөж 19 настай гэхэд Селена Гомез Шоу бизнест өөрийн гэсэн давтагдашгүй орон зайгаа бий болгож чаджээ. Телевиз болон дуу хөгжмийн од, загварын ертөнцийн бизнес хатагтай, бас Жастины зүрхний “нөгөө тал”-ын хувьд Бийберчүүдийн атаархлыг төрүүлдэг нэгэн. Угийн шийдэмгий зантай тэрээр одоо Холливудын шинэ IT Охин болохоор зориг шулуудаад байгаа аж. Ийнхүү Селена Гомезын хүүхэд насны ховор нандин зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More

Монголын буудлага спортын баг тамирчид ОХУ-н Казан хотод энэ сарын 4-9 хооронд зохион байгуулагдах “Оюутны дэлхийн аварга”-д оролцохоор нийт 14 хүний бүрэлдхүүнтэйгээр өчигдөр эх орноосоо хүлгийн жолоо залжээ.

Read More

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаа тус цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Pro-Sounds” студийн хөгжмийн продюсер Рагу, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин Quiza нарын олон уран бүтээлч багтжээ.

Read More

Кино ертөнцийн хамгийн баян эрхмүүдийн нэг, жүжигчин Арнольд Шварцнеггер 250.000 ам.долларын үнэтэй “Mercedes Benz” худалдан авчээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт Санта Моникад өөрийн худалдан авсан армийн машиныг санагдуулам “Mercedes Benz”-ээ хөлөглөж яваа нь энэ. Түүнийг энэхүү шинэ төмөр хүлэгээ саяхан тоглосон “Total Recall” киноныхоо орлогоор худалдан авсан хэмээн зарим сэтгүүлүүд бичиж байна.

Read More

Царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг тийм нэгэн жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Эмээгийн дүрд гарамгай хувирдаг СТА Ж.Мөнхсайхан бөө болсон талаар яриа гарсан байна шүү.

Read More