Зохиогч: Урлаг

Д.Оюунномин бүсгүйг загварын ертөнцийнхөн Нора нэрээр нь танина. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2000 оноос эхэлж 12 дахь жилдээ загвар өмсөж байгаа юм. Тэрбээр Сингапурын алдарт “Diva models” агентлагт ажилладаг бөгөөд Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг. Сингапур орныг сурталчлах зураг авалтанд оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимсэн тэрбээр “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны Монгол модель юм. Нора өнгөрсөн жил “Cosmo”-гийн “Шилдэг модель” бүсгүйгээр шалгарч, эх орондоо өөрийгөө таниулаад авсан билээ. Өндөр бие, нийтлэг биш төрх нь түүний амжилтын гол зэвсэг юм.

Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, өнгөрсөн 4-р сард Италийн алдартай брэнд болох “Alberta Ferretti”-ийн шоунд оролцжээ. Тавдугаар сард Хонконг дахь “Elle” сэтгүүлийн зураг авалтанд орсон аж. Мөн “Vidal” салоны загварын шоунд оролцох үеэрээ 5000 ам.доллараар урт үсээ тайруулан богинохон болгожээ. Хүн үсээ засуулах гэж үсчинд мөнгө төлдөг бол, Нора мөнгө авч үсээ тайруулсан нь энэ. Гэхдээ үнийн тал дээр нэлээд зөрөлдөж байж шүү. Энэ нь модель хүний үнэ цэнийг нэг талаар тодорхойлж буй хэрэг.

Read More

Поп дуучин Риана Лондонд энэ сард явагдаж буй паралимпийн сүлд дууг дуулсан талаар “МТВ” мэдээлжээ. Харин түүнтэй хамтарч “Колд плэй” хамтлагийнхан хаалтын ёслолд уг дууг хамтран дуулах юм байна. Энэ талаар Риана “Тийм ээ. Гайхалтай. Миний дуу хоолой паралимпийн түүхэнд үлдэнэ гэдгийг сонсоод их баярласан” гэжээ. Риана урьд нь олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд нээлт болон хаалтын бүтээл дуулж байгаагүй бөгөөд энэ нь түүний хувьд анхных аж.

Read More

“Сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үгийг хэлэх дуртай нэгэн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар. Тэрбээр саяхан энэ ажлаа хүлээж аваад тyн завгүй явна. Ярилцлага авах гэж буйгаа утсаар мэдэгдэхэд “Тун ч завгүй байна даа. Хэд хоногоос уулзвал яасан юм бэ” хэмээн цааргалсан. Тэглээ ч “Би таны ажил руу яваад очъё” гэж хэлж нэг юм зөвшөөрүүлэв. Намайг очиход тэрбээр уншлагын танхимдаа уран бүтээлчидтэйгээ хурал хийж байв. Хаалгаар шагайвал түүний дуу л хадна. Ойрд тоглох жүжгийнхээ талаар ярилцаж байгаа бололтой.

Read More

Тийм ээ, би энэ чуулгыг байгуулагдахад анхны дуучнаар нь орж байлаа. Чуулгын маань таван жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт өнгөрсөн хавар болсон. Өнгөрсөн хугацаанд чуулгаас маань дөрвөн гавьяат төрлөө. Даргатайгаа нийлэх юм бол таван жилийн ойн баяраа таван гавьяаттай угтсан хэрэг. Хамгийн сүүлд байгуулагдсан отгон чуулга гэхэд манайх нэлээд олон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа, уран бүтээл маань тийм ч дорой буурай гэж үзэхгүй байна. Эрч хүчтэй, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Улаанбаатар” чуулгыг маань гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдаж яваа учраас үзэгч олонд хэдийнэ танигдсан. Мөн нийслэлийн олон байгууллага биднийг дэмжиж, уран бүтээлээ хийх урам зориг хайрлаж явдагт нь их баярладаг шүү. Ер нь хамт олон хэдий чинээ санаа сэтгэл нэг, эв нэгдэлтэй байна. Тэр чинээгээр уран бүтээлийн чанар чансаа сайн байдаг юм болов уу гэж боддог.

Read More

Монголын анхны загварын телевиз “Загварын суваг”-ийн нээлтэд зориулсан “Forever Fashion” шоу энэ сарын 31-нд

“Нийслэл асар”-т болно. Тус загварын шоунд Франц, Японы нэрт дизайнерууд, загварын салбарын бизнесменүүд оролцох аж.

Гэтэл сүүлийн үед “Forever Fashion” шоуны рейтингийг өсгөх нэг сайхан мэдээ “Зууны мэдээ” сонингоос эхлээд мэдээллийн сайтуудад “дуу дуугаа аван” цацагдав. Францын алдарт дуучин Ализе Жакоте монголд урилгаар ирж тус шоунд оролцох гэнэ.

Read More

Америкийн жүжигчин Кэйт Хадсон, Наоми Воттс, Селена Гомес, Вайнона Райдер нар улаан хивсний ёслолд ирсэн байлаа. Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналын төлөө 18 кино өрсөлдөх бөгөөд найруулагч Пол Томас Андерсоны “Мастер” нэртэй бүтээл онцгой анхаарал татаж байгаа ажээ. Найруулагч Спайк Лийгийн бүтээл “Муу 25” баримтат киног ч хүмүүс тэсэн ядан хүлээж байна. Азийн кино урлагийг төлөөлж Японы Такеши Китано, Өмнөд Солонгосын Ким Ки Дук нар иржээ. Венецийн кино наадам анх 1932 онд болж байжээ. Энэ жилийн наадам 9-р сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд 21 эмэгтэй найруулагч оролцоно.

Ийнхүү Венецийн кино наадмын улаан хивсний ёслолын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Read More

УДЭТ-ынхан жил бүрийн намар хөдөө орон нутгийг зорьж, сонгодог урлаг, тэр дундаа драмын урлагийн бүх нийтэд хүртээлтэй хүргэх үйлсэд сэтгэл шулууддаг. Тэгвэл энэ жил 37 хүний бүрэлдэхүүнтэй баг баруун аймгуудыг зорихоор төлөвлөжээ. Тэд Д.Мэндсайханы “Ээж ээ”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжиг болон С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжгийг толилуулах гэнэ. Баруун аймгуудаар аялах багийн ахлагчаар Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай томилогджээ.

Read More

Өмнөд Солонгосын рэппэр PSY-ын “Ганнам стиль” хэмээх дуу хөгжилтэй басхүү өвөрмөц содон шийдлээрээ Азийн орнуудыг төдийгүй АНУ-ын оддыг ч гэсэн шүтэн бишрүүлж байна. Учир нь тус дууг алдарт дуучин Нелли Фуртэдо нэгэн тоглолтынхоо үеэр дуулж байсан бол попын гүнж Бритни Спирс, Венесса Хадженс нар өөрсдийн фэйсбүүк болон блогтоо байршуулж “энэ дуунд үнэхээр дуртай” хэмээн бичжээ.

Тэр дундаа Бритни “Би энэ клипэн дурлаж байна. Үнэхээр хөгжилтэй гээч. Энэ бүжгийг ч бас сурах хэрэгтэй байна. Хэн нэгэн надад зааж өгөхгүй биз? haha” гэсэн тэмдэглэлийг фэйсбүүкдээ үлдээжээ.

Read More