Зохиогч: Урлаг

Монголын дуурийн урлагт өөрсдийн дуу хоолой, өвөрмөц байдлаараа бусад хамтлагуудаас ялгаран поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвисан анхны хамтлаг бол “Ньюанс”-ын залуус билээ. Тэд өнгөрсөн сард Буриадад болсон “Алтаргана-2012” наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон билээ. Тэгвэл Ньюанс хамтлагийнхан дахин Улаан-Үд хотыг зорьжээ. Тэднийг Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцохыг Улаан-Үдийн телевизээс урьсан гэнэ. Ньюанс хамтлагийнхан уг наадамд оролцохоос гадна Улаан-Үдэд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Read More

Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээс сэдэвлэсэн Зуун Чухал Сэдэв нэвтрүүлгийн эхний дугаарт Х.Баттулга уригджээ. Өнөөгийн нийгэмд энэ нэвтрүүлэгтэй адил олон олон сайхан нэвтрүүлгүүдийг үзэгчдэд бэлтгэн үзүүлэх ариун үйлсийг эхлүүлсэн Б.Лхагвасүрэн. Ану нарт ажилын өндөр амжилт хүсэн ерөөж нэвтрүүлгийн та бүхэндээ хүргье…

Read More

Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Read More

“Аравт” түүхэн сэдэвт киноны ганц эмэгтэй дүрд нь тоглосон УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг зураг авалтын явцад олон зүйлийг олж, мэдэж авсан гэх. Тэрбээр энэ тухайгаа “Увс нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ хэн хүний анхаарлыг татсан газар. Жилийн дөрвөн улирлыг ганцхан сард үзэх боломжтой гээд бод доо. Ямар сайндаа зураглаачид хүртэл биширч, яг л гадаадад зураг авсан юм шиг харагдаж байна гээд баярласан.

Read More

Хэдэн жилийн өмнө алс холын Америк орныг зорьсон МУСТА, хөгжмийн зохиолч, дуучин, продюсер Б.Чинбатыг Монголчууд битүүхэн үгүйлж байсан. Зарим хүмүүс “Монгол Улс нэгэн чадварлаг хөгжимчнөө харийн оронд алдчихлаа” хэмээн харамсч суусан ч “залуу хүн мэдлэг боловсролоо дээшлүүлээд, бүр илүү ихийг сураад эх орондоо эргээд ирэх байлгүй дээ” гэх горьдлого тээх ч олон байлаа.

Read More

Попын домог болсон агуу дуучин Майкл Жексоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн Гэри хотод афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Тэр мөчөөс Попын домогт дуучны урлагийн гараа эхэлсэн ч дэлхий нийтийн хайртай дуучин маань ид хийж бүтээх насандаа харамсалтайгаар хорвоог орхиж, хайртай гэр бүл, үнэнч шүтэн бишрэгчдээ уй гашууд автуулсан билээ.

Read More

Опра Уинфри-165 сая ам.доллар
Телевизийн могул Опра Уинфри хэдий 25 жил хөтөлсөн шоугаа орхисон энэ жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр өөрийн “О” сэтгүүл, радио сувагтай бөгөөд “ОWN” хэмээх кабелийн сувагийг хөл дээр босгох гээд завгүй яваа юм.

Read More

Тус жүжиг ирэх есдүгээр сарын 15-ны хагас сайн өдөр 12,14-н цагуудаас хоёрхон удаа тоглогдох гэнэ. Уг жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа бичсэн бол хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар /МУСТА/ О.Норолхоо, уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байгаа бөгөөд сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр /МУСТА/ А.Норовдорж, туслах найруулагчаар /МУСТА/ П.Урнаа, бүжиг дэглээчээр МУСТА Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү нар ажиллаж байгаа гэнэ. Уг жүжигт “Улаанбаатар” чуулгын бүх уран бүтээлчид оролцон тогложээ.

Read More

Майли Сайрус. Тэр 2007 онд 15 настайдаа жирэмсэн болсон гэх сенсаацид няцаалт хийж байсан билээ. –Үнэнд огт нийцэхгүй гүтгэлэг байна. Би одоо болтол ариун цагаан явдалтай хэвээрээ байгаа хэмээжээ. Тэгвэл удахгүй хуримлана гээд байгаа Майлигийн хувьд “Өлсгөлөн тоглоом”-ын од, жүжигчин Лайам Хемсворттой үерхээд удаж байгаа бөгөөд өнгөрсөн таван сард 22-той залуу 19-тэй Майлидаа 3,5 каратын алмаазан бөгж бэлэглээд байгаа билээ. Сайрусын хувьд Крисийн сексийг “Гайхалтай, илбийн мэт” хэмээн магтаж байсан дэггүй охин юм.

Read More