Алдарт цуврал болох ” Twilight”-н хамгийн сүүлийн анги тун удахгүй нээлтээ хийх билээ. Үзэгч фэнүүдээ тэсэн ядан хүлээлгэж байгаа цувралын сүүлийн анги адал явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болсон хэмээн найруулагч нь онцолжээ. Тэгвэл киноны сүүлчийн зураг авалтууд болон триллэрийг нь хүргэе.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар маргааш нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. “Иргэний танхим”-д 14.00 цагт болох уг хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана. Хэлэлцүүлгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга, цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана.
Манай үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг төрүүлэн гаргасан загварын анхны агентлаг бол “Шилмэл загвар” ХХК билээ. Тус агентлаг нь цор ганц загварыг зохион бүтээхийн зэрэгцээ манай орны гоо сайхан үнэт зүйлсийг өөрийн орон төдийгүй дэлхий дахинаа сурталчлах Монгол залуучууд, охид бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол соёл гоо сайхны мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгынхоо хүрээнд жил бүр “Mongolian beauty” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Тус театрын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм байна. Уран бүтээлчид нь 600 суудалтай шинэ театртаа тавих уран бүтээлийн бэлтгэлдээ оржээ. Энэ талаар Дорнод аймгийн Хөгжимт театрын дарга Л.Наранхүүгээс тодрууллаа.
“Up music” продакшнаас шинэ залуу хамтлаг, дуучдыг дэмжин жил бүрийн намар “Хичээлийн дараа” супер шоу тоглолтыг зохион байгуулдаг. Энэхүү шоу уламжлал ёсоор есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр болно. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиохоор болжээ.
Мөн оролцох хамтлаг, дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулахаар зохион байгуулагчид бэлтгэлдээ аль хэдийнэ орсон байна. “Хичээлийн дараа” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palаce”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын V буюу олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард манай улсын нийслэлд болох гэж байна.
Зохион байгуулагчаар БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран ажиллах аж. Одоогоор бүртгэл эхэлсэн бөгөөд олон улсын дуурийн дуулаачид ийнхүү Монголд чуулах нь сайхан хэрэг хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Уралдааны зорилго нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, залуу чадварлаг дуучдыг олон улсын түвшинд гаргахад оршиж байгаа аж.
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Рок попын их хуралдай” энэ сарын 25-нд Соёлын төв өргөөнд ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарын уран бүтээлчид оролцож, Монгол төрийн их найрал үндэсний хөгжимтэй тоглох юм.
Зуны зугаатай гурван сар эхлэхэд урлаг, соёлынхон амралтаа аван хөдөө орон нутаг руу аймгийн наадам, рашаан сувилалыг зорин амарч, зусландаа гаран нам жимхэн байцгаасан бол зарим нэг нь ирэх намар хийх тоглолтын бэлтгэлээ ханган студи, бэлтгэлийн байрандаа амрах ч завгүй яваа гэнэ. Хэдхэн хоногийн дараа оюутан сурагчдын хичээл эхлэн их хот хөдөлгөөнд орох гэж байгаатай давхцан урлагийнхан уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар зэхээд байгаа аж.
Английн топ модель, жvжигчин “Kelly Brook” Их британийн чөлөөт хэвлэлүүдийн нэг тэр дундаа эрчүүдэд зориуслан мэдээ мэдээллээрээ тэргүүлдэг хамгийн их гүйлгээ борлуулалттай Nuts сэтгүүлийн нүүрийг чимсэн зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
Америкийн жүжигчин, дуучин Jessica Biel-ийн нүцгэн зурагнууд цацагдаж түүний шүтэн бишрэгчдийг алмайруулж байна. Учир нь түүнийг холливудийн хамгийн зарчимч эмэгтэй хэмээн яригддаг бөгөөд нүцгэлж бус өөрийнхөө авъяас чадвараар од болох хэрэгтэй хэмээн өөрөө ярьдаг нэгэн ажээ.
