Зохиогч: Урлаг

“Extacy” хамтлагийнхан ирэх намраас багш болох дуучин Ж.Алтанцэцэгтэй хамтран тоглолт хийхээр болжээ. Тэд сүүлийн үед клипний ажилтай байгаа бөгөөд “Тэх үү” шинэхэн клипээ цацаад байгаа билээ. Үүнээс гадна хамтлагийн цоо шинэхэн цомгоо гаргахаар завгүй ажиллаж байгаа гэнэ. Тэдний анхны цомог нь поп транс чиглэлийнх байх аж.

Read More

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулж Хүүхэлдэйн театрт ирэх есдүгээр сарын 1-3-нд үлгэрийн наадам зохион байгуулах гэнэ. Уг наадмыг энтертайнмент хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байгаа аж. Театрын уран бүтээлчид энэ намар тайзнаа тавих жүжгүүдээ үлгэр домгоос сэдэвлэн хийж байгаа юм байна. Хүүхэлдэйн театрынхан өнгөрсөн зургаадугаар сард “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжгээрээ олон улсын хүүхэлдэйн XXI их наадамд амжилттай оролцоод ирсэн. Уг жүжгээ хөдөө орон нутгийн бяцхан үзэгчдэд тун удахгүй зориулан тавихаар явах гэнэ.

Read More

Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит кино хийж байгаа. Тэр дундаа МҮОНТ цэрэг, цагдаа, эмчийн тухай кино хийж, тэдний жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд үзүүлж байгаагаараа онцлогтой. Тэгвэл МҮОНТ-ийн найруулагч н.Гантулга “Огцом эргэлт” нэртэй олон ангит кино хийж байгаа ажээ. Энэ кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулах юм байна. Кинонд Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж.

Read More

Рок попын чадалтай эмэгтэй хамтлагт зүй ёсоор тооцогддог “Sweetymotion” хамтлагийнхан энэ зуны турш хөдөө орон нутгаар нэлээдгүй явж уран бүтээлээ толилуулжээ. Тэд ирэх намраас үзэгч фэннүүддээ зориулан шинэ дуугаа цацаж эхлэхээр болжээ.

Одоогоор уран бүтээлийн хажуугаар хөдөө орон нутгийн үзэгч сонсогчиддоо уран бүтээлээ хүргэж байна. “Sweetymotion” хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт очиж ая дуугаа өргөжээ. Үүний өмнө Баянхонгор аймгийн “Бага олимп”-ын фенүүдтэйгээ уран бүтээлээрээ уулзжээ. Ойрын хугацаанд хөдөө орон нутгаар үргэлжлүүлэх тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Read More

Эх, эцгийнхээ дэргэдээс холдож үзээгүй охид, хөвгүүд хагас зуун жилийн өмнө балетийн бүжигчин болохоор ЗХУын Пермь, Ташкентийг зорьж байжээ. Сонгодог урлагийн театрт тоглолт үзэх нь бүү хэл, энэ тухай сонссон хүн ховор байсан тэр цагт Өрнийн өндөр хөгжилтэй оронд хөл тавьж байсан тэдгээр хүүхэд бол Монголын балетийн жүжигчдийн анхдагч нь. Монгол Улс балетийн мэргэжлийн жүжигчинтэй болсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан ахмад бүжигчин Баянжаргалын санаачилгаар ДБЭТ, “Zoljargal and son film” хамтран баримтат кино хийжээ. Ахмад жүжигчдийн дурсамж яриа, түүхэн дүрс бичлэгээс бүтсэн киноны зохиолч, продюсерээр соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал ажиллаж, түүний хүү З.Батбилэг найруулсан аж. Балетийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсний 50 жилийн ойд зориулсан баримтат киног арваннэгдүгээр сард олны хүртээл болгоно.

Read More

Алдартай одууд жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх нь томоохон дуулиан байдаг бол үүний дараа тэдний нөхөр, найз залуучууд нь хайртай бүсгүйдээ ямар бэлэг барих нь бас л сонирхол татдаг билээ. Алдарт дуучин Mariah Carey-г өнгөрсөн онд ихэр хүү, охин төрүүлэхэд түүний нөхөр, рэппэр Ник Кэннон 12 мянган фунт стерлингийн үнэтэй алмаз болон биндерьяа шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэж байсан билээ. Мөн Америкийн жүжигчин Николь Кидманыг өнгөрсөн онд хоёр дахь охиноо төрүүлэхэд нөхөр нь өөрөө загварыг нь зохиосон алмаз болон маргад эрдэнийн шигтгээтэй загалмай хэлбэртэй хүзүүний зүүлт бэлэглэж байсан юм.

Read More

Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиороо алдартай. Victoria’s secret нь эмэгтэй хүний бэлэн болон дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Америк брэнд юм.
Энэ бол 5 тэрбум ам.доллараас давсан борлуулалттай, 1 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий олон нийтэд худалдаалагддаг Limited Brands- ийн хамгийн том брэнд төдийгүй нэг хэсэг билээ.

Read More

“Их хотын секс”-ийн од бүсгүйн багын нэгэн зургийг барууны хэвлэлүүд нийтлэж эхэлжээ. Сара Джессика ПАРКЕРИЙГ тухайн цаг үеийнхээ загварын болон дэлгэцийн нүүр царай мэтээр өргөмжилж байсан нь саяхан. Киноноос гадна дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүр царай болж байсан түүнийг багадаа ийм охин байсан хэмээн хэн ч төсөөлөөгүй байсан талаар бичиж байна. Британийн Daily Mail-д нийтлэгдсэн энэхүү зураг дээр Сара 14 настай байжээ. 1979 онд тэрээр Бродвейн нэгэн мюзиклийн гол дүрд шалгуулж байх үедээ энэ зургийг авахуулсан гэнэ. Тэгвэл өдгөө 47-той хатагтайн хувьд саяхан Nina Ricci брендийн цүнхийг сурталчлах гэрээ байгуулаад байгаа билээ.

Read More

Анх 2009 онд нээлтээ хийсэн цагаасаа л шуугиан тарьж, үзэгчдийг байлдан дагуулсан Twilight кино твиттерт 1 сая дагагчтай болжээ.

Тэд энэхүү баярт үйл явдалд зориулан Twilight-ийн фэнүүдэд зориулсан 46 секундын бичлэг бүтээжээ.

Мөн уг киноны дараагийн анги болох “Twilight: Breaking dawn part 2” нь энэ намар арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийх гэж байгаа ажээ.

Read More