Зохиогч: Урлаг

Анх 2009 онд нээлтээ хийсэн цагаасаа л шуугиан тарьж, үзэгчдийг байлдан дагуулсан Twilight кино твиттерт 1 сая дагагчтай болжээ.

Тэд энэхүү баярт үйл явдалд зориулан Twilight-ийн фэнүүдэд зориулсан 46 секундын бичлэг бүтээжээ.

Мөн уг киноны дараагийн анги болох “Twilight: Breaking dawn part 2” нь энэ намар арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийх гэж байгаа ажээ.

Read More

Дуугаралтын хаан гэгддэг Beats by Dre чихэвч Лондонгийн олимпод оролцоод Алтан медальтай ирсэн Америкийн тамирчиддаа нэгэн гайхалтай бэлэг барьжээ.

Тэд багийн гишүүн бүрт алтлаг загвартай Beats by Dre чихэвч гардуулсан байна. Энэхүү чихэвч нь тамирчдын тоогоор тэдэнд зориулан бүтээгдсэн ба худалдаанд гарахгүй юм байна.

Read More

Дэлхий нийтэд танигдсан алдарт дуучин Whitney Houston-ны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Лос Анжелос хотын “Grammy” музейд дэлгэн тавьжээ.Үзэсгэлэн 2013 оны хоёрдугаар сар хүртэл олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнгийн үеэр дуучны ах, дүүс болох Michael болон Gary Houston нар эгчийхээ амьдралын нэгээхэн хэсэг болсон эд зүйлсийг шүтэн бишрэгдэд нь сонирхуулжээ. Мөн дуучныг хамтдаа дурсахад тусалж байгаад “Grammy” музейн удирдлагуудад талархалаа илэрхийлжээ.Тус үзэсгэлэнд Whitney Houston-ны 1994 оны “Grammy Awards”-д оролцож, гурван “Grammy” шагнал авахдаа өмсөж байсан цагаан даашинз музейд дэлгэгдсэн нь олны анхаарлыг татаж байжээ.

Read More

“Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд “Богд хааны ордон” музейд болно. Өмнө нь загварын тэмцээн хэзээ ч музейд зохиогдож байгаагүй болохоор энэ жилийн шалгаруулалт өвөрмөц орчин бүрдүүлэх биз ээ. Тэмцээний эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 оролцогч тунаж үлдээд байгаа аж.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч, тайзны алхааны багшаар 2010 оны топ модель Э.Сэлэнгэ ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай тул энэ жилийн шалгаруулалтыг олон улсын жишгээр зохион байгуулахыг зорьж байгаа ажээ. Тус тэмцээнийг “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж байгаа ю

Read More

Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Питбулл өнгөрсөн сард Монголд ирэх байсан. Түүний тоглолт гурван цагийн турш үргэлжлэх бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх тоглолт болох байсан. Харин тоглолт ирэх сарын найман хүртэл хойшилсон байгаа. Тэгвэл товлосон хугацаанд болох эсэх нь энэ сарын 28-нд тодорхой болох аж. Ийнхүү монголын үзэгчдийг удтал хүлээлгэсэн репперийн тоглолт дахин хойшлогдож магадгүй байна.

Read More

Тулаант киноны оддын тоглосон “The Expendables 2” бүтээл Хойд Америкийн “Box office”-ийг орлогоороо тэргүүлж эхэллээ.

Өчигдрийн байдлаар жагсаалтын хоёрдугаарт “The Bourne Legacy” кино бичигдэж байна.

Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер, Жет Ли, Дольп Люндгрен, Чак Норрис гэх мэт алдартнуудын тоглосон “The Expendables 2” 28.6 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү бүтээл 100 сая ам.доллараар бүтсэн юм. 2010 онд гарсан анхны анги нь 80 сая ам.доллараар бүтэж, 247.4 сая ам.долларын орлого олж байв.

Read More

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гурван удаагийн онооны аварга, олимпийн алтан медальт Кевин Дюрантын тоглосон “”Thunderstruck”” кино өнгөрсөн ням гаригт нээлтээ хийжээ. Би сагсан бөмбөгөөс өөр зүйлд хүчээ сорихыг хүссэн учраас кинонд тоглох саналыг хүлээж авсан гэж “Оклахома Сити Тандер” багийн довтлогч тайлбарлажээ. Камерны өмнө зогсохын тулд айдсаа дарах шаардлагатай байсан гэдгээ Дюрант нуусангүй. Луйзиана муж болон Оклахома Сити хотод зургийг нь авсан энэ кинонд Тэйлор Грэй, Брандон Жексон, Жим Белуши зэрэг жүжигчид тогложээ. Өмнө нь Майкл Жордан, Шакил О`Нил хоёр кинонд дүр бүтээж байсан түүхтэй.

Read More