Тулаант киноны оддын тоглосон “The Expendables 2” бүтээл Хойд Америкийн “Box office”-ийг орлогоороо тэргүүлж эхэллээ.
Өчигдрийн байдлаар жагсаалтын хоёрдугаарт “The Bourne Legacy” кино бичигдэж байна.
Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер, Жет Ли, Дольп Люндгрен, Чак Норрис гэх мэт алдартнуудын тоглосон “The Expendables 2” 28.6 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү бүтээл 100 сая ам.доллараар бүтсэн юм. 2010 онд гарсан анхны анги нь 80 сая ам.доллараар бүтэж, 247.4 сая ам.долларын орлого олж байв.
