Зохиогч: Урлаг

Олны танил Солонгосын телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, од Кан Ху Дун “SM интэртайнмент”-тэй хамтран ажиллах гэрээ хийж хөтлөгч хийхээ больсноосоо хойш жил гаруй хугацааны дараа эргэн ирэхээр болжээ.
“SM интэртайнмент” буюу SM C&C нь энэ сарын 17-ны өдөр “Кан Ху Дунтай дахин хамтран ажиллах гэрээ хийжээ. Ингэснээр тэрээр “Оддын хаан” нэвтрүүлгээ хөтлөх аж.
Харин хөтлөгч Кан Ху Дун дээрх гэрээг хийх болсон тухайгаа тайлбарлахдаа “удаан хугацааны туршид маш их бодсон бөгөөд миний явах хамгийн зөв зам бол MC буюу хөтлөгч хийж нэвтрүүлгээр дамжуулан ард түмэндээ илүү их инээд, аз жаргалыг өгөхөөс өөр зам байхгүй гэж бодон нэвтрүүлэг хөтлөх шийд гаргасан” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

Read More

Дуучин Жастин Бибер 100 мянган ам.долларын үнэтэй, никель гадаргуу бүхий төмөр хөлөгөө хадгалж, хадгалж хурд хүчийг нь үзэхээр шийджээ. Тэрээр уг машинаа зөвхөн захиалгаар л автомашин үйлдвэрлэдэг “Fisker Karma”-аар бүтээлгэсэн бөгөөд 18 насныхаа төрсөн өдрөөр бэлгэнд авсан юм.

Жастин Бибер машиныхаа тухай “Твиттер”-тээ ийнхүү жиргэжээ “Энэ бол миний унах дуртай хөлөг. “Арьс” нь никель учраас миний сонирхлыг маш их татсан” гэжээ.

Read More

Left Banner

Холливулдын нэрт кино найруулагч Энтони Скотт Лос-Анжелес хотод амиа хорлосон байна. Тэрбээр тус хотын Харборын гүүрнээс машинтайгаа ус руу унажээ. Тэр амиа егүүтгэхээс өмнө гэрээслэл бичиж үлдээжээ. Аврагчид түүний цогцосыг уснаас хоёр цагийн дараа гарган авчээ. Нэрт найруулагч Ридли Скоттын дүү Энтони Скоттын тухайд 1980-1990-ээд онд олон арван кино найруулж байжээ. Тэр Том Круз, Брэд Питт, Брюс Уиллис, Микки Рук зэрэг Холливудын шилдэг жүжигчдын тоглосон киног найруулж байжээ.

Read More

Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Хайрын дууч гэгддэг байсан бол өдгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд оржээ. Арга ч үгүй биз дээ. Өнгөрсөн долоо хоногт 30 нас хүрсэн тэрбээр төрсөн өдрөө найз нөхдийнхөө дунд тун ч даруухан тэмдэглэсэн сурагтай.

Read More

Урин дулаан зун цаг улирч, урлагийнхны сезон эхэллээ. Одоо тоглолтоо хийх нь хийж, шинэ CD-ээ олны хүртээл болгох нь ч болгох биз. Харин энэ намар Монголын рок, поп урлагт өөр, өөрсдийн орон зайг эзэгнэсэн хоёр хамтлаг 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ. Тэд бол “Sweetymotion”, “Номин талст” хамтлагийнхан юм. “Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу” гэдэгчлэн Монголын урлагт хүчин зүтгэсэн он жилүүдээрээ чацуурхсан тэд 15 жилийнхээ ойн үеэр хамтдаа дуулж, сюрприз барих гэнэ.

Read More

Монгол Улсын гавьяат жүжигчин “Тогдгор” хэмээх Д.Галсантогтох гуайг редакцийнхаа хойморт урилаа. Сэлэнгэ

аймгийн драмын театрын галчаас ажлынхаа гарааг эхэлсэн Д.Галсантогтох ах маань гавьяат болтлоо их урлагт зүтгэсэн. Түүнийг хайрладаггүй хүн гэж үгүй. Тэрбээр зон олныхоо хүндлэлийг дааж, уран бүтээлээрээ өнөө хүртэл монголчуудаа дайлсаар яваа билээ.

Read More

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хэчнээн залуу байсан ч чи хамаагүй

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол нүгэл буян хийсэн чинь ялгаагүй

1990 оны эстрадад бурхан дуулж орж ирсэн ганц л хүн бий. Тэр нь Ч.Зориг. Тийм ч учраас урлагийнхан “Бурхан Зоригоо” гэж авгайлдаг. Энэ хүн уртаашаа, өргөөшөө 30-аад л дуутай. Таны, миний сайн мэддэг нь “Бурхан”, тэгээд нар гэдэг нэртэй оддыг тойрсон дэлхий гэдэг нэртэй гариг дээр хүн болж төрөх хувь зохиол надад ногджээ гэсэн сонин үгтэй нэг дуу бий.

Read More

Хэн бүхний танил болсон “Үдшийн шивнээ” сэтгүүлийн нэгэн дугаарт ““3 охин” хамтлагийн гишүүн, дуучин Анугийн “Өөрийгөө шивнэе” буланд өгсөн халуухан сэдэвтэй ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Read More

Оросын панк хамтлаг “Pussy Riot”-ын гурван гишүүнд шашныг үл хүндэтгэн, доромжилсон хэргээр тус бүр хоёр жилийн хорих ял оноосон тухай “Новости” мэдээлжээ.

Марина Алехина, Екатерина Самуцевич, Надежда Толоконникова нарын өмгөөлөгч тэдэнд тэнсэн харгалзах ял оноохыг хүсэж байсан ч шүүгч хүлээж авсангүй.

Read More