“Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмын хоёр дахь үе шат эхэллээ. 2016 онд нээлтээ хийсэн нийт 46 киноноос шилдэг 25 киног нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан. Тэдгээр 25 киноноос кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 12 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр боллоо. Үүнд Өртөө, Бүү март, Ээж УСК, Атганд үлдсэн эрдэнэ, Итгэл, Үргээлэг-2, Шүүдэр дундуур, Аз жаргал, Цагаан хадаг, Lovers, Өртөө, Өвлийн тууж, 6 дахь хүсэл зэрэг кинонууд багтжээ. Дараагийн шатны шалгаруулалтыг кино урлагийн зөвлөлийн гишүүд болон олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулах юм. Энэхүү наадам нь Монголын уран бүтээлчдийн…
Зохиогч: Урлаг
Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчээр Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал, нарыг сонгосноо зарлалаа. Тус холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Монголын павильоны куратороор “Хөх нар” төвийн үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир ажиллахаар сонгогджээ. Монгол Улсын Засгийн Газрыг Гадаад Харилцааны Яам төлөөлж хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ зохион байгуулалтад хамтран ажиллаж буй. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод 2017 оны тавдугаар 13-наас арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын алтан тайзнаа тавигдсан олон сонгодог, модерн, үндэсний бүжгэн жүжгүүдийн гол дүрийг 15 жилийн турш бүтээж, амилуулж яваа авъяаслаг уран бүтээлч, УДБЭТ-ын балетын гоцлооч, МУСТА А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш тун удахгүй болно.
“300 мянган төгрөгийн үнэтэй Гэр интернэтийн төхөөрөмжийг бүх үүрэн операторын хэрэглэгчдэд үнэгүй өгч байна” гэхийг сонсоод Юнителийн лавлах төв рүү залгалаа. Учир нь сарын өмнө энэ төхөөрөмжийг авах гэтэл зөвхөн Юнителийн хэрэглэгчид 0₮, бусад үүрэн холбооны хэрэглэгчид үндсэн үнээр нь худалдан авна гэсэн хариултыг сонссон билээ. Гэтэл өнөөдрөөс эхлээд “урьдны юм ул” болжээ. Над шиг Юнителийн дугааргүй хүмүүс ч 24 сарын гэрээ байгуулаад төхөөрөмжөө үнэгүй авч болох нь. Үүний тулд иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолтоо аваад очиход л болно гэнэ. Нэг танилын маань хэлснээр Юнителийн салбарууд оочер ихтэй байгаа ч 15-20 минутанд л үйлчилж байна гэсэн шүү. “Гэр интернэт”-ийн…
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгддэг уламжлалтай билээ. Хэвлэлийн эрх чөлөөний баяр гэдэг нь нэг талаараа нийт иргэдийн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баярын өдөр.
СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, БНХАУ-ын Шанхайн театрын академийн Кино, телевизийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Кино зохиолчийн хавсарга хөтөлбөрийн талаар тус сургуулийн захирал Д.Одсүрэнтэй ярилцлаа.
Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг 20 нас хүрч ойдоо зориулан “Баярлалаа” хэмээх бие даасан тоглолтоо толилуулсан. Тэгвэл “ICE-TOP” хамтлагийн 20-н жилийн ойн “БАЯРЛАЛАА” тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь “UNIVISION, SKY MEDIA, DDISH-ын видео санд 4-р сарын 12-ны өдрөөс албан ёсоор орлоо хүлээн авч үзээрэй.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгдэж нягтардаг. Жил бүрийн 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уриалга гаргадаг бөгөөд 2017 онд “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриалгыг гаргажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй уулзаж ярилцлаа.
Хүн бүрийн шимтэн хэрэглэдэг сошиал медиа манай нийгэмд тун чиг олон хүнийг “од” болгосны нэг нь сошиал ханхүү М.Зоригт. Бизнесээс улс төрд хөл тавьсан тэрээрерэн оны ардчилсан хөдөлгөөнд оюутан залуусыг манлайлан оролцож явсан, 2000 онд Лу.Болд,Д.Баясгалан нарын хамт “Бодь” группийг үүсгэн байгуулж, одоогийн “Голомт” банкны суурийг тавьсан гээд нийгэм улс төрийн баавартай намтартай эр. Харин 2004 онд улс төрд эргэн ирж, эргэлт буцалтгүйгээр хүч үзэх болсон тэрбээр уйтгартай, хөшүүн улс төрийн тогооноос чухамдаа сошиал медиагийн ачаар хөөрхөн пиар хийж, овойж товойж чадсан нь ёстой чадаж байгаа юманд аргагүй юм даа. Мань эрийн зураг авах хобби, тэгэх тусмаа хагас нүцгэн хөөрхөн…
