Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Балетын урлагт хайртай эрхэм үзэгчдээ хүндэтгэн урьж байна
Нийгэм

Балетын урлагт хайртай эрхэм үзэгчдээ хүндэтгэн урьж байна

Урлаг Урлаг04/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
carmen_ticket_csEHYa47893804822017-05-04-10-35[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын алтан тайзнаа тавигдсан олон сонгодог, модерн, үндэсний бүжгэн жүжгүүдийн гол дүрийг 15 жилийн турш бүтээж, амилуулж яваа авъяаслаг уран бүтээлч, УДБЭТ-ын балетын гоцлооч, МУСТА А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш тун удахгүй болно.

   2003 онд Хөгжим Бүжгийн Коллежийг Д.Дашлхагва багшийн удирдлага дор төгсөөд УДБЭТ-т балетын гоцлоочоор ажиллаж эхэлснээс хойш "Жизель", "Щехерезада", "Бахчисарайн оргилолт булаг", "Нойрссон гүнж", "Сартак", "Шопениана", "Уран хас", "Диваажин энд байна", "Гэсэр номун хаан", "Эрдэнэсийн охид" зэрэг хорь гаруй бүжгэн жүжгийн гол дүрд тоглосны дотор "Хунт нуур" бүжгэн жүжгийн Зигфрид ба Ротбарт, "Щелкунчик" бүжгэн жүжгийн Хулганы хаан ба Кавалер, "Дон Кихот" бүжгэн жүжгийн Тореадорын ахлагч ба Базиль, "Үйлийн гурван толгой" бүжгэн жүжгийн Юндэн ба Балган, "Чойжид дагина" бүжгэн жүжгийн Бурхны элч ба Эрлэгийн элч зэрэг эерэг ба сөрөг дүрүүдийг бүтээсэн нь түүний бүжигчний ур чадвараас гадна жүжигчний авъяасын илрэл юм.

5-р сарын 5-ны Баасан гарагийн үдэш МУСТА А.Өлзий-Орших балетын урлагт хайртай эрхэм үзэгчдэдээ сонгодог, модерн, неоклассик төрлүүдээс бүрдсэн цоморлиг болон Ж.Бизе – Р.Щедрин "Кармен сюит" бүжгэн жүжгийг зориулж байна.

Кармен сюит
Нэг үзэгдэлт балет

Хөгжим: Ж.Бизе – Р.Щедрин
Цомнол: П.Мериме – А.Алонсо
Удирдаач: Т.Гэрэлцэцэг
Балетмейстер: А.Алонсо
Туслах найруулагч: Б.Жаргал
Тайзнаа анх тавигдсан: 1967.04.20. Большой театр, Москва, ОХУ

Жорж Бизегийн "Кармен" дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан ба Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн "Кармен" туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ.

Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлэх энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн "Кармен" дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.

Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ-ын касс ба дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

"Дэлхийн хаана ч очсон, ямар ч орчуулагчгүйгээр бүхэл бүтэн түүх өгүүлж чаддаг урлаг бол балет"
/Твайла Тарп/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.