Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна
Кино

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

Урлаг Урлаг01/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2006 онд гарсан “The Devil Wears Prada” киноны үргэлжлэл анги 20 жилийн дараа нээлтээ хийж байгаа билээ. Эхний анги дээр тоглосон бүх жүжигчид хоёрдугаар анги дээр эргэн ирэх нь үзэгчдийн хүлээлтийг илүү үүсгэж байгаа биз ээ.

Киноны гол дүрүүдэд Мерил Стрип, Энн Хатауэй, Эмили Блант, Стэнли Туччи нар дахин тоглож, найруулагчаар Дэвид Франкел, зохиолчоор Алине Брош МакКенна ажилласан байна.

Шинэ ангид Энн Хатауэйн бүтээсэн Энди Саксийн дүр 20 жилийн дараа “Runway” сэтгүүлд эргэн ирж, онцлох нийтлэлийн редактороор ажиллаж эхлэснээр эхлэх аж. Харин Мерил Стрипийн бүтээсэн чадварлаг редактор Миранда Пристлигийн дүр нь Анна Винтураас санаа аван дүр бүтээсэн хэвээр байна.

Тэгвэл “The Devil Wears Prada-2” кино Хойд Америкийн зах зээлд 75-80 сая ам.долларын орлогоор нээлт хийхээр төлөвлөгдөж байна. Зарим шинжээчид энэ тоо 90-100 сая ам.долларт хүрч магадгүй гэж үзэж байна. Харин олон улс дэлхий даяарх орлого нь эхний долоо хоногтоо ойролцоогоор 175-190 сая ам.долларт хүрэх хүлээлттэй байна.

“Disney”-н -20th Century Studios- тус киног ойролцоогоор 100 сая ам.долларын төсвөөр бүтээсэн гэж мэдээллэв. Үүнд маркетингийн зардал үүнд ороогүй байна. Харин анхны кино 40 сая орчим ам.долларын төсөвтэй байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хөрөнгө оруулалт богино хугацаанд нөхөгдөх магадлал өндөр байна.

Энэ долоо хоногт тус кино бокс оффисыг тэргүүлэх нь тодорхой байгаа бол өнгөрсөн долоо хоногт амжилттай үзүүлэлт үзүүлсэн “Michael” кино хоёр дахь долоо хоногтоо 45-50 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна. Мөн “The Super Mario Galaxy Movie” болон “Project Hail Mary” зэрэг кинонууд үзэгчдийг татсаар байгаа билээ.

Кинотеатруудын хувьд энэ амралтын өдрүүд маш идэвхтэй өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд “Prada”-гийн үргэлжлэл кино нь богино хугацаанд анхны ангийн нийт орлогыг давж магадгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: Жүжигчин Эмили Блант, Стэнли Туччи нар Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

01/05/2026
Кино Урлаг

Оросын эсрэг киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагчийн цом нисэх буудалд алга болжээ

01/05/2026
Кино Урлаг

“Нууц тархи” киноны төгсгөлийн анги үзэгчдийн хүртээл боллоо

01/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Тейлор Свифт өөрийн дуу хоолой, дүр төрхийг AI-аас хуулиар хамгааллаа

01/05/2026

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

01/05/2026

ФОТО: Жүжигчин Эмили Блант, Стэнли Туччи нар Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

01/05/2026

“YG” энтертайнмент ирэх намар таван гишүүнтэй шинэ хөвгүүдийн хамтлагаа танилцуулна

01/05/2026

Оросын эсрэг киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагчийн цом нисэх буудалд алга болжээ

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.