Зохиогч: Урлаг

“Гурван охин” хамтлагийнхан дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байна. Хамтлагийн үзэсгэлэнт гишүүн Г.Анхмаа өнгөрсөн хавар нярайлж бяцхан охинтой болсон билээ. Түүнээс үүдэн “Гурван охин”-ы уран бүтээл түр завсарлаад байсан юм.

Тэгвэл залуу ээж уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон гэнэ. Тэрбээр ажилдаа орохоосоо өмнө бяцхан гүнжтэйгээ цуг Сингапурт амарч эрч хүчээр дүүрэн иржээ. Одоогоор “Гурван охин” хамтлаг шинэ цомгийн ажил ид өрнөж байгаа сурагтай.

Read More

“Харуй бүрий” цуврал кинонд цус сорогч Эдвард Каллины дүрээр од болон гялалзсан Роберт Паттинсон хэдэн долоо хоногийн өмнө найз бүсгүй Кристен Стюарттаа хууртсан тухай мэдээлэл түгсэн билээ. Кристен Стюарт “Цасан цагаан ба анчин” кинон зураг авалтын үеэр найруулагч Руперт Сандерстай үнсэлцэж буй зураг хэвлэлд нийтлэгдснээс хойш Роберт Паттинсон олны нүднээс зугтах болсон юм. Харин хэдэн хоногийн өмнө NBC-гийн “Өглөөний мэнд, Америк орон” нэвтрүүлэгт оролцож, нүүр хагарчээ. Хөтлөгч эр түүнээс хувийн амьдрал, хууртсан тухай нь үг унагахаар олон янзаар үзсэн ч Паттинсон “Би хувийн амьдралаа зарья гэж хэзээ ч хүсч, мөрөөдөж байгаагүй” хэмээн хариулжээ. Харин “Хаана ч явсан таныг хараад тэнхээ мэдэн хашгирах шүтэн бишрэгчдэдээ дасч байна уу?” гэхэд Паттинсон “Ийм зүйлд дасч, дөжирч орхивол галзуурчихсантай ялгаа юу байхав” гэж хэлжээ

Read More

Дуучин Лэди Гага содон өнгө төрх хувцаслалтаараа бусдаас үргэлж сондгойрч олны анхаарлыг ихээхэн татдаг билээ.

Тэрбээр өчигдөр өглөө Румыний нийслэл Бухарест хотын нисэх буудалд буухдаа хар цагаан өнгө хосолсон уламжлалт хэв маягийн даашинзаар гоёсон гэнэ. Лэди Гагагийн бусдаас этгээд маягийн хувцаслалтуудын дундаас энэхүү сонголт нь хамгийн төв атлаа эрхэмсэг байдлыг илтгэх хувцсын нэг болоод байгаа аж.

Read More

Монголын урлагийн тайзнаа гаралгүй сураг алдарсан дуучдын нэг яах аргагүй С.Сэрчмаа юм. С.Сэрчмаа хаана амьдарч байгаа, уран бүтээпийн олз омог ямаршуухан явна гээд түүнтэй холбоотой асуултууд уншигч, сонсогчдын анхаарлын төвд байдаг нь нууц биш. Дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе.

Read More

Испанийн жүжигчин бүсгүй Penelope Cruz өөртэй усны дусал мэт ижилхэн , гоо үзэсгэлэнтэй эмэгтэй дүү Monica-тайгаа шинээр худалдаанд гарсан Nintendo 3DS XL видео тоглоомын сурталчилгаанд тогложээ. Эгч дүүс хамтдаа тоглох үедээ бооцоо тавьсан бөгөөд Penelope хожигдсон байна.

Read More

Maroon 5 хамтлагийн дуучин, өдгөө 33 настай Адам Ливайныг зартай хүүхэмсэг эр гэдгийг хэн бүхэн андахгүй биз ээ. Түүний амрагууд нь тамирчин, дуучин, кино од загвар өмсөгч гээд олон билээ. Гэхдээ тэр их ам султай нэгэн. Тэдгээр хаясан гэх хүүхнүүдийнхээ сексийн талаар, зан аашны тухай хэвлэлийнхэнд тоохгүй ярьчихдаг гар даа. Алдарт теннисчин Мария Шараповаг хүртэл –Орондоо хөлдүү загас шиг хүүхэн хэмээн хэлээд авч байсан нөхөр. Харин энэ удаад Ливайн 23 настай модель Беати Принслоу гэх хүүхэнтэй амрагийн холбоотой байгаа гэдэг ч гурван сарын турш бүх мэдээллээ нууцалж байгаа билээ.

Read More