Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Лэди Гага Румынд очжээ
Нийгэм

Лэди Гага Румынд очжээ

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index6670692702012-08-17-15-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дуучин Лэди Гага  содон өнгө төрх хувцаслалтаараа бусдаас үргэлж сондгойрч олны анхаарлыг ихээхэн татдаг билээ.

Тэрбээр өчигдөр  өглөө   Румыний нийслэл Бухарест хотын нисэх буудалд буухдаа хар цагаан өнгө хосолсон уламжлалт хэв маягийн даашинзаар  гоёсон гэнэ. Лэди Гагагийн бусдаас этгээд маягийн хувцаслалтуудын дундаас энэхүү сонголт нь хамгийн төв атлаа эрхэмсэг байдлыг илтгэх хувцсын нэг болоод байгаа аж.

Тэрбээр Бухарест хотод болох нэгэн тоглолтонд оролцохоор очсон  гэнэ. Гага уламжлалт маягийн хээнцэр даашинз  дээрээ нарны том хар нүдний шил зүүж, хар өнгийн бүрх малгай  сонгосон нь түүнийг улам донжтой харагдуулсан аж.

Түүний хар өнгийн даашинзыг  цагаан туузан эмжээр бүхий том цэцгсүүд их л чимсэн гэнэ. Нэрт дуучныг  онгоцноос нисэх буудал дээр буух үеэр түүний гарын үсгийг нь авах гэсэн  олон мянган шүтэн бишрэгчид нь нөхөрсөгөөр угтан авчээ. Мөн түүнийг нисэх буудлаас өөрийнх нь байрлах зочид буудалд ирэхэд мөн л олон тооны фенүүд нь хүлээж байжээ.

Тэр фенүүддээ гарын үсгээ өгч, гаднах өнгө төрхөөрөө олныг алмайруулж байгаа зураг нь ийнхүү паппарацид өртжээ. Лэди Гага  Румынд ирсэн талаараа өөрийн Twitter хуудсанд бичихдээ “би үнэхээр их баяртай байна. Фенүүд маань намайг маш сайхан хүлээж авсан. Үүнд миний сэтгэл маш их сэтгэл хөдөлсөн хэмээн бичжээ.

Харамсатлтай нь түүнийг нэгэн фен нь санамсаргүйгээр чангаар татаж ша труу түлхэхээр оролдсонд хамгаалагчид түүнийг холдуулжээ.

Өдгөө 26 настай нэрт дуучин сүүлийн үед нилээд цаг зав багатай байгаа бөгөөд ирэх есдүгээр сард  "Partynauseous" хэмээх нэгэн шинэ дуугаа гаргахаар зэхэж байгаа гэнэ. Энэхүү шинэ дуугаа Лэди Гага рэппэр Кэндрик Ламарктай хамтран дуулах аж.

Э.АНХТУЯА


 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.