Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Филармони үзэгчиддээ зургаан том бэлэг барихаар бэлджээ​
Нийгэм

Филармони үзэгчиддээ зургаан том бэлэг барихаар бэлджээ​

Урлаг Урлаг20/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c4e75fb6c2e1cbce8caa4b832574633d8644050822016-01-20-16-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Филармони иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зургаан төслийг хэрэгжүүлэх болсон талаар олон нийтэд мэдээлэл хүргэв.

Монгол уран бүтээл төсөл нь нэг, хоёрдугаар сард хэрэгжих бөгөөд Монгол хөгжмийн бүтээлийн урын санг баяжуулж, үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох юм. Энэ хүрээнд нийт таван тоглолт тоглогдоно.

Бид нэг гэр бүл төслөөр гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан хөгжмийн урлагийн ач холбогдолыг гэр бүлд түгээх зорилгоор дөрвөн тоглолт хийнэ.

Их хотын хэмнэл төлсөөр дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан дөрвөн тоглолт хүргэх юм.

Хүүхдийн ертөнц төслөөр тавдугаар сард хүүхэд багачуудад хөгжмөөр дажуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох нийт дөрвөн тоглолтын зохион байгуулахаар болжээ. Хүүхдэд зориулсан хөгжмийн уран бүтээлийг нэмэгдүүлэх гэнэ. Энэ тоглолтоор Улсын Филармонийн уран бүтээлчид хүүхдэд зориулсан уран бүтээл хүргэх гэнэ.

Монголын сайхан орон төслөөр зургаа, долдугаар сард аялагч, жуулчдад зориулан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг дэлхийд сурталчилах ажээ.

Дэлхийн хөгжим төслөөр ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сард дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлийн нийт 12 тоглолтыг зохион байгуулах болсон бөгөөд долоо хоног бүрийн баасан гаригт үзвэртэй байх юм.

 

Энэ онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж 65 насны ой, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа 100 жилийн ой тохиож байгаа юм. Дээрх хоёр уран бүтээлчийн уран бүтээлийг толилуулахаар бэлдэж байгаа гэнэ. Ирэх сарын 26-нд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойд зориулсан симфони найрал хөгжмийн тоглолт эгшиглэх ажээ. Түүнчлэн Симфони найрал хөгжмийн чуулгын хамт олон гуравдугаар сарын 25-нд Бетховены наймдугаар симфони болон хийлд зориулсан уран бүтээлийг тоглохоор бэлдэж байгаа юм.

 

 

Морин хуурын чуулгын хамт олон үзэгч олондоо шинэлэг уран бүтээл барьдаг билээ. Тэгвэл энэ сарын 28-нд”Жингийн цуваа” нэртэй ширэн цартай морин хуурын тоглолтыг өргөн барихаар болжээ. Монголын хувьд ширэн цартай морин хуурь сувенирын хэмжээнд очсон байсныг дахин сэргээж байгаа юм. Морин хуурын чуулга бүх хуурчиддаа зориулж ширэн цартай морин хуурийг урлуулж тоглолт хийхээр болжээ.

Т.Буянаа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.