Хишгээ ахыг бид эртнээс мэдэх юм. Түргэн, хөнгөн хөдөлгөөн, хэлэх ярих нь хурдан, сонсгол муутай хүн хэлсэн үгийг нь сонсохгүй өнгөрч мэднэ. Насныхаа намрыг хүртэл амьдралаа кино урлагт зориулж яваа нэгэн.
Тэрээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт 1946 онд төрсөн. Эцэг эхээс олуул, жирийн нэгэн амьдралыг туулсан хүн. Аав Чойжамц нь аймгийн шүүх, сум нэгдлийн даргын албыг хашиж байсан тэр үедээ л томоохон сэхээтэн байж.