Зохиогч: Урлаг

Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн гарын ганц шавь гэгддэг Л.Насанбуян шинэ дүр төрхтэй болжээ.
Тэрбээр энэхүү зургаа фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Read More

Альтернатив дуучин Х.Отгоо өнгөрсөн 2008 онд бие даасан тоглолтоо хийснээс хойш уран бүтээлийн завсарлага авч, гэр бүлдээ илүүтэй анхаарал хандуулах болсон билээ. Тэрбээр охинтойгоо авахуулсан зургаа фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Read More

Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна. Анхны нээлттэй хэлэлцүүлэг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Read More

Английн нийслэлд зохион байгуулагдсан зуны XXX Олимпийн наадмын хаалтын ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Ням гаригт Лондон хотын шөнийн тэнгэрийг салют гэрэлтүүлсэн байна. Олимпийн цэнгэлдэхэд болсон урлагийн тоглолтын дараа Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге гучдугаар наадмыг маш амжилттай зохион байгуулсныг онцлон хэлжээ. Техникийн дэвшлийг харуулсан гэрлийн шоу, алдартай оддын тоглолт болон бусад гайхалтай үзүүлбэрүүдээр Олимпийн наадмыг өндөрлүүлсэн юм.

Read More

-Эхний ээлжинд бид 2012 оны төсөв дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаад төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох эх орны хишиг болон төсвийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах зорилгоор Сангийн яамны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохтой холбоотойгоор салбарын сайдын төсвийн багцын өөрчлөлтийг төсөвт тусгах шаардлага зайлшгүй гарна. Тиймээс Сангийн яамны холбогдох хүмүүстэй төсөвт тодотгол хийх чиглэлээр анхаарч ажиллаж, бэлтгэл ажлаа хангах талаар ярилцсан.

Read More

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, ардчиллын том онолчид болох ноён Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өнөөдөр 1000 хүний өмнө лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ алдартнуудыг эх орондоо урьж дэлхийд нэр цууд гарсан эрхмүүдийн лекцийг монголчууддаа дуулгах боломж олгосон юм. Нэг дор цугларч лекц унших нь тун ховор энэ гурван онолч өчигдөр Улаанбаатарт, Төрийн ордонд зочлон лекц унших сургаар Шаргал ордон хөлд дарагдаж, Төрийн ордны Их танхим сул суудалгүй болтлоо дүүрч, зарим нь шатан дээгүүр эгнэсэн харагдав. Бүр Төрийн ордны “А” танхимыг зайчилж, тэнд дэлгэцээр лекц сонсох боломж олгоод байхад хүртэл шүү.

Read More

АНУ-ын алдарт “Cosmopolitan” сэтгүүлийн экс ерөнхий эрхлэгч Хелен Гурлей Браун өчигдөр 90 насандаа таалал төгслөө гэж AFP мэдээллээ.

Тэрбээр олон улсад 64 салбартай тус сэтгүүлийг 1965-1997 онд удирдаж байсан аж. 2010 онд 60 орчим жил амьдарсан нөхөр Дэвид Браунаасаа хагацсан Хелен Гурлей Браун өчигдөр Нью-Йоркийн эмнэлэгт өөд болсон байна.

Read More

АНУ-ын NBC телевизээс зохион байгуулж эхэлсэн “Stars Earn Stripes” хэмээх шоуг буруу утга санаа илэрхийлж, нийгэмд муу үлгэр дууриал үзүүлнэ хэмээн Нью-Йоркт өчигдөр олон арван хүн эсэргүүцэж жагсаал зохион байгуулжээ.

Реалити шоуны утга нь оролцогчид цэргийн бэлтгэл сургуулилалт, зэвсэг техниктэй харьцаж, шилдэг дайчид болон бэлтгэгдэх юм. Шоунд нэр алдартай хүмүүс оролцоно. Тухайлбал, Бүгд найрамдах намын экс гишүүн, Сара Палины нөхөр Тодд, жүжигчин Диан Кайн, боксчин Мохаммед Алигийн охин Лайла Али, олимпийн аварга, цаначин Пикабо Стрийт багтжээ. Харин шоуны хөтлөгчөөр АНУ-ын бэлтгэл генерал Уэсли Кларк ажиллах юм.

Read More

Хэрэв Лэди Гага өчигдөр амьтны эрхийг хамгаалагчидтай таарсан бол үнэтэй шуба руугаа будаг цацуулах нь гарцаагүй байжээ. Топ модель, хөрөнгө чинээтэй эмэгтэйчүүд булган шуба руугаа будаг цацуулж байсан олон тохиолдол байдаг.

Амьтныг хамгаалах сайн дурын нийгэмлэгийнхэн дуучин бүсгүйг өөрсөдтэй нь нэгдэхийг эртнээс урьж байсан ч Лэди Гага татгалзсан юм. Тэрбээр өнөөдөр София хотын “Армеетс” цэнгэлдэхэд “Born this way ball” тоглолтоо зохион байгуулах аж.

Read More